Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-11-04

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 5

Гуниглан суухуйяа ганцаардалд
               хүлэгдэн
Гутамшигт хорвоо сэтгэлд
               жаварлана
Үйлтэй миний сүүдэр намайг
               бараадан
Үүдэн хажууд бээвийн сууна
     Сайн ч, саар ч явахад
     Салахгүй дагах сүүдэр минь
     Салаа замаар ороод явчих
     Сэтгэл оюун ч үгүй л дээ

*  *  *

Хувь заяа хаа нэгтээс намайг дуудаж
Хуйсагнуур салхинд дэн нэгэн анивчина
Алсын бараа мананд умбаад
Ахуй нутгаа орхин одоо юу би
     Маргаашийн өдрүүд цэлмэг байг гээд
     Магад би сайныг бүтээнэ гээд
     Чимээгүйхэн өглөө болгоод
     Чамайгаа үнсээд замд гарсан даа
/Сөүл- Пусаны хурдны зам дээр. 2005 он./

*  *  *

Би: -Юунд чи харанхуйг зорино вэ?
Сэтгэл: -Гийгүүлэхийн тулдаа
Би: -Юүдэн цув доторх шиг гэрэлгүй байж уу?
Сэтгэл: -Гэрийн гадаа бус тулга галтай
Би:  -Чи өчүүхэн, хорвоод жин дарахгүй
          Чиний гэрэл урт насгүй ээ
Сэтгэл: -Тийм байг, гэвч чи сонс
                Тэнгэрийн нар ч мууг арилгахгүй
                Тэгэхдээ, миний дуу бүхэн гэрэлтэй
                Тэр бас солирын замтай
                Зураад өнгөрөх гэгээ зуурт минь
                Зуун дамжих аялгуу бий
                Дууны эгшигт илд хугарч
                Дурлалын илчинд цэрэг уйлдгийм
     Анзаарга, тоомсорлол надад хамаагүй
     Агшин зогсоох шидтэй би

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 346 удаа

Сэтгэгдлүүд

2010-11-24 -

Бичсэн: Зочин
Би: -Юунд чи харанхуйг зорино вэ?
Сэтгэл: -Гийгүүлэхийн тулдаа ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-06 - upshot_gp

Бичсэн: Зочин
ямар нэгэн юм ойлгосон юу гэдгийг нь хэлмээргүй л байна даа, би чинь дуугүй байх эрхтэй юм байнлээ ккк
. Шууд холбоос

2010-11-06 -

Бичсэн: LetMaidar
Харин би bo oilgoson гэдгийг ойлгохгүй бгаа юм даа.
. Шууд холбоос

2010-11-05 -

Бичсэн: LetMaidar
Юуг нь ойлгосийн? улайх
. Шууд холбоос

2010-11-05 -

Бичсэн: Зочин
bo oilgoson
. Шууд холбоос

2010-11-05 -

Бичсэн: Зочин
Сөүл- Пусаны хурдны зам дээр. 2005 он.
. Шууд холбоос

2010-11-04 -

Бичсэн: апшот (зочин)
яасан? майдка ахаа
. Шууд холбоос

2010-11-04 -

Бичсэн: LetMaidar
баярлах апшотоо
. Шууд холбоос

2010-11-04 -

Бичсэн: апшот (зочин)
уншсан шөө
. Шууд холбоос

2010-11-04 -

Бичсэн: Чойрын Хүү
Хэхэхэхэ бусад нь уншиж байгаа байх өө. Зарим нь дараа нь умших биз
. Шууд холбоос

2010-11-04 -

Бичсэн: Чойрын Хүү
гоё шүү
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 73337 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 19 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн