Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-11-15

Яриасаг эр

Ангилал: үгүүллэг
     Би дотор давчдан амьсгаа авч чадахаа больтол цухалдахаараа доор өгүүлэх нэгний тухай боддог юм. Энэ нь дотор онгойлгодог нь гайхалтай.
     Чухамдаа энэ хүн араатан ба өрөвдөлтэй амьтан гээд алинаар нь ч нэрлэчихэж болмоор нэгэн байсан л даа.
     Түүний үйлдсэн хэргүүд нь бүхэлдээ ямар ч утга учиргүй юм шиг санагддаг ч хааяа дэндүү ойлгомжтой, энгүүн зүйл мэтээр би өөртөө мэдэрдэгээ нуугаад яахав.
     Уужуу тайван асан монгол хүний сэтгэлд, эдүгээ олон давхар бетонон барилга лантанз мэт ургадаг болсноос хүн- араатны эрлийз олшрон, дэлхийн бусад хотын бохир заваан хорооллуудад байдаг шиг аймшигтай хүйтэн зэвүүн хүмүүс хэлхэлдэх болсон мэт санагддаг байх...
     Доор өгүүлэх зүйл маань ямагт тархи толгойноос салахаа байснаас болж надад бүүр миний өөрийн дурсамж юм шиг санагдах болжээ.
     ...Тэр гэртээ уйдан сууснаа хөршийндөө ормоор санагджээ. Хөрш нь түүнд үргэлж нүдэнд хүйтэн харагддаг байсныг тэр хүлээсэн юм. Өөрөө би хөршдөө их зүйл яримаар санагдсан гэж өгүүлсэн гэдэг.

                         *   *   *

     -Би сая хүнтэй хотод амьдарч байгаа. Чи ч үүнийг мэднэ. Гэвч энэ олон дотор надад найз байхгүй. Гэвч би гэр бүлтэй хүн шүү...
     Энэ олон хүмүүсийн дунд ганцаардаж байх нь надад харин ч утга учиртай байгаа юм шиг санагддаг. Харин чи үүнийг ойлгохгүй л дээ. Чи бол яг л төрөх үедээ, байх газраа амьдарч байгаа хүн. Үнэндээ чи одоо хүн биш. Нэг үхсэн мах л байна. Гэхдээ чи үнэхээр сайн сонсогч юмаа. Хүний үгийг ер таслахгүй их тэвчээртэй сонсох юм.
     Заримдаа бидний амьдрал хуурамч юм шиг санагддаггүй гэж үү? Гэвч бид өөр ертөнцийг хүсээгүй биз дээ. Чи энэ бодлоо яагаад гэрбүлийнхэнтэйгээ хуваалцдаггүй юм бэ гэх гээд байна уу? Үүнийг чинь хариултгүй үлдээе.
     Тэгэхээр энэ чинь их өөр зүйл байхгүй юу. Магадгүй би яг үнэн учрыг өөрөө ч ойлгохгүй, эсвэл гүйцэд тайлбарлаж чадахгүй байх...
     Ердөө л эхнэр маань энэ харанхуй ертөнцийн гэгээтэй талыг надад харуулж чаддаг учраас энэ тухай түүнтэй ярьдаггүй. Учир нь би түүнээс бусад хүмүүсээс жигшдэг юм. Яагаад гэвэл би ямар ч хүний муу, муухайг нь олоод харчих чадвартай. Гэхдээ олж харахыг хүсдэг гэсэн үг бишээ. Ердөө л тэгээд байдаг юм.
     Чи үнэхээр сайн сонсогч юмаа. Нэг ч үг  таслахгүй, тэвчээртэй сайн сонслоо шүү. Аргагүйдээ чи үхсэн юм чинь. Уучлаарай би одоо явалгүй болохгүй нь. Хүмүүс ороод ирж магадгүй. Чамд уг нь олон л юм яримаар байна. Гэвч өөр нэгийг л олж ярихаас даа гэж тэр дахин нэмж хэлээд хутгаа түүний гэрийн халааданд арчин цусыг нь арилгав.
     Дараа нь тэрээр ширээн дээрхи зүйлсийг цагаан алчуур гарган нямбай арчаад гарахдаа мөн хаалганы бариулыг зүлгэв.
     Түүнийг гадаа гарахад хэдийгээр жихүүн, тэнгэр бүрсгэр байсан ч дотор нь ихэд онгойсон аятай санаа алдаад талбиухан инээмсэглэв.

                         *   *   *

     -Хөөе бүсгүй. За чамайг буйдан дээр хэвтүүлчихье. Ингэвэл тухтай байна уу? Сайхан тухлах хэрэгтэй. Тэгвэл миний яриаг сонсоход таатай байх болно.
     -Намайг чи яагаад ингээд байгаа юм бэ гээд байлуу? Зүгээр л чамтай ярилцах гэсэн юм. Үнэндээ ярих гэсэн юм. Сэтгэл доторхио чамд дэлгэх гээд л...
     Би ер нь хүүхэд байхдаа ингэсэн тэгсэн, сургуульд, их сургуульд, эсвэл цэрэгт ийм тийм байлаа гэж ярих дургүй л дээ. Шал өөр зүйлийг сонсож чаддаг хүнд л бүхнээ ярьдаг юм.
     Ер нь зүгээр ингээд яриад байх надад таатай байдаг юмаа.
     Эхлээд чамтай танилцахад чи намайг нэг муу "weirdo" гэсэн харцаар ширвэсэн шүү. Өө чи нүүрээ будаж, гангалж, "Dior" гэж ярихаас биш "weirdo" гэж үг мэдэхгүй л дээ. Одоо энэ үг ямар утгатай нь чамд ёстой хамаагүй болсон л доо. Харин чи намайг ороод ирэхээр их гайхсан уу? Аргагүй дээ, гэхдээ арван давхар хаалга байлаа ч бүгд цоожтой, харин цоож болгон түлхүүртэй байдаг шүү дээ. Би танай түлхүүр чинь гаднаа зоолттой байна гээд инээхэд, чи бас инээгээд "өө, баярлалаа" гэсэн шүү. Би хүмүүсийг ийм зантай байхад нь дуртай л даа.
     Өө, баярлалаа. Танай цаг чинь дандаа ингэж дуугардаг юм уу?
     Ажил тарах дөхжээ. Танайхан ороод ирэх байх. За баяртай. Тамд намайг хүлээж байгаарай.
     Тэр эр энэ үгийг хэлээд гарахдаа бээлийтэй гараар үнсний сав аваад, тамхины иш, үнстэй нь халаасалж орхив.

                         *   *   *

     Сая хүнтэй хотод өдөр бүр хүүхэд мэндэлж байвч, тэр бүр нөгөө ертөнц рүү хүмүүс одсоор байдаг.
     Яриасаг эр сонсогчоо хайсаар л...

                         *   *   *

     -За таны үйлдсэн хэргүүд мөн болох нь гэрч болон криминалстик шинжилгээгээр нотлогдоод байгаа шүү дээ. Ер нь та яагаад ийм хэрэг үйлдэх болов?
     -Та эхлээд тамхилчих, байцаагчаа. Бас гав тайлчихгүй юу? Би яав л гэж. Эсвэл та надаас айгаад байгаа юм уу, байцаагчаа?
     Хариуд нь цагдаагийн офицер мушилзан инээвхийлээд гавныхаа түлхүүрийг барин босч ирлээ.
     -Байцаагч аа! Та сандал дээрээ эвтэйхэн суу л даа. Хоёр гарыг чинь ширээн дээр тавьчихъя. Өө, зүйтэй. Та ийм сайхан сандалтай нь сайн хэрэг шүү. Ер нь хүн тухтайхан шиг суувал хүний яриа сай сонсдог юм. Та юу гээд байлаа? Яагаад ийм хэрэг үйлдэв гэж үү? За би яръя л даа. Би угаасаа сайн сонсдог хүнтэй ярих дуртай л даа. Таны нөгөө хохирогчид гээд байдаг улсууд чинь бүгдээрээ сайн сонсдог хүмүүс байсан юм. Одоо бас та нэмэгдлээ. Иймд таныг сайн ойлгосон гэж бодож байна. Уучлаарай явалгүй болохгүй нь.
     Ингэж ярих зуураа өлгүүрээс цагдаа хүрэм, малгай хоёрыг нь өмсөөд хаалга түлхэн гарч одлоо.

                         *   *   *

     Харин би түүнийг над дээр хэзээ ирэх бол гэж хүлээж сууна. Би хүний яриа сайн сонсдог болоход бараг бэлэн болжээ.



. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 717 удаа

Сэтгэгдлүүд

2014-11-11 -

Бичсэн: уншигч (зочин)
баяр хүргэе. одоо л "чамайг" ойлгож "эхэллээ"
. Шууд холбоос

2013-07-07 -

Бичсэн: гэрэлээ (зочин)
аймарын гэхдээ л гоё болжээ
. Шууд холбоос

2011-04-19 - bi yaria hun bishee

Бичсэн: buynaa (зочин)
yer ni dajgui bichjee. daanch redaktor ni aldaa haigaad... kk ter humuus sain sonsogch bish genen l bsan hereg. tsuwral aluurchintai kinonii heseg shig tiim neg setgegdel toruulj bn gehdee ene bodit dugnelt ldee. yer ni bodit baidliig tulhuu awch uzdeg hun geh uu dee.... yutai ch tand amjilt husie. namaig tanij bga bizdee kkkkkkkkkkk
. Шууд холбоос

2011-04-15 -

Бичсэн: Зочин
ирмэх
. Шууд холбоос

2010-11-24 -

Бичсэн: Зочин
кино шиг болж уу? Баярлалаа
. Шууд холбоос

2010-11-21 -

Бичсэн: Цагаан хараацай
гоё шүү яг л кино шиг сайн бичжээ. гайхалтай.
. Шууд холбоос

2010-11-19 -

Бичсэн: neg
Ut si! чөтгөр
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: LetMaidar
1122 togloom gej ene amidral

Зассан: smaidar хэзээ: 2010-12-21 05:04 PM
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: jerk
Ut si!
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Цаг нөхцөл нь бүрдээд Сэтгэл булингараар дүүрэхийн цагт энэ нөхөр шиг яриасаг болж ч магадгүү...

Маниус дотор араатан амьдардагийшд. Тэжээвэл босоод л ирдэг... чөтгөр чөтгөр
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: LetMaidar
"Diabolus fecit, ut id facerem" said Devil.
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: Бон бон-д (зочин)
Энэ тохиолдолд сонсогч байсан нь дэмий бус уу? ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: bon_bon
хэхэ би бас ярмасаг бас сонсогч байж чадна хэхэ гоё бичжээ
. Шууд холбоос

2010-11-15 -

Бичсэн: Жигүүрт (зочин)
Тэгэхээр чи .... арай биш биз дээ? ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-15 -

Бичсэн: upshot
гоё шүү гайхалтай.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 72550 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 12 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн