Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-12-21

Үргэлжилсэн үгийн найраг 2 /шальдар бульдар/

Оршил: Ийм байдаг бол яахав? Үргэлжилсэн үгийн шүлэг гэж...? Би ийм маягийн шүлэг байдаг гэдэгт эргэлзнэм. Гэвч миний үзэг доорхи мөрнүүдийг шүлэг мэт бичсэн билээ.

Борооны тухай...

ААВДАА ОЧИХ ЗАМ

     Тэр үед бороо орж байлаа. Би цонхоор ширтэн суусансан. Тэгтэл эмээ намайг эр хүн байж гиеүрлээ гэж загнав.
     Харин тэгэхэд тэр бороо ааваасаа хагацсан гунигийг минь угааж байсныг хэн ч мэдсэнгүй. Ааваа та тэнд байгаа хэвээрээ биз? Би удахгүй очноо.

ЗАДГАЙ МӨНГӨ

     Бид бүгдээрээ шүхэр барьжээ. Аргагүй ээ бороо орж байсан юм чинь. Харин нэг шүхэргүй бяцхан охин л урдах цаасан хайрцагаа толгой дээрээ нөмөрч чадахгүй сууж байлаа. Аргагүйдээ дотор нь задгай мөнгө байсан юм чинь.
     Би түүнийг хараад л зогсож байлаа. Аргагүйдээ надад задгай мөнгөний үнэтэй ч сэтгэл байсангүй.
     Бурхан намайг харж л байсан байх. Гэхдээ Тэрбээр бяцхан охин дээр хүйтэн бороо асгасаар л байлаа. Аргагүйдээ би ч гэсэн задгай мөнгөний үнэгүй юм чинь.

ДАЙСНЫ ДУНД

     Зөөлөн бороо шивэрсэн цэцэрлэгийн хашаан дотор би дүүжин даажин дээр жаргалтай байв. Аав минь нөгөө өнцөгт даран намайг хөөргөнө. Би ход ход инээсээр... Гэнэт "-Хөөе, архичин минь наад халтар гөлгөө аваад зайл" гэж дайсан орилов.
     Аав намайг нэг гартаа чирсээр, нөгөөдөө цуглуулсан лааз, шилтэй шуудайгаа барин зугтлаа. Аав бид хоёр дайснуудын дунд орчихжээ.

Дөрвөн улирал

ЗУН

     Яагаад ч юм бэ надад бороо орсон өглөө сайхан байдаг
     Ямар учиртай юм бүү мэд, хамаг нүгэл бүгдийг угаасан юм шиг.
     Бороо
     Энэ өглөө л би ариусдаг
     Зун цагаа гэж...

ХАВАР

     Яагаад ч юм бэ надад хаврын хавсрага шуурга таалагддаг
     Ямар учиртай юм бүү мэд, хамаг хог шаарыг хийсгэн арчих мэт
     Хаврын хавсрага
     Энэ өглөө би цэвэршив
     Хаврын хавсрага гэж...

НАМАР

     Яагаад ч юм бэ надад намар цагийн навчис таалагддаг
     Ямар учиртай юм бүү мэд, хамаг дурсамжийг минь хамж аваад овоолчихсон мэт
     Унах навчис
     Энэ өглөө би дурсан дурсан сэрэв
     Намрын навчис минь...

ӨВӨЛ

     Яагаад ч юм бэ надад цас хаяалсан өглөө сайхан байдаг
     Ямар учиртай юм бүү мэд, хамаг хар болгоныг цав цагаанаар будсан юм шиг
     Цавцайсан цагаан цас
     Энэ өглөө би эрүүл агаар амьсгалдаг
     Цасан бударсан өвлөө гэж...





. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 616 удаа

Сэтгэгдлүүд

2011-01-01 -

Бичсэн: Зочин
chamd ch gesen shine ony mend тэврэлт
. Шууд холбоос

2010-12-31 -

Бичсэн: MAR2
gantsaardald setgel maajuulan zogsono geed suuliin bichlegt chin setgegdliin tsonh algoo, yaasiim bgaam.
dehdeel shine jiliin mend shoo tavaarishaa ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-12-30 -

Бичсэн: Цагаан хараацай
Яагаад ч юм бэ дайснуудын дунд байгаа 2ыг бодсоор...
. Шууд холбоос

2010-12-30 -

Бичсэн: Зочин
yamar demii yum gej ali ni ve? эргэлзэх
. Шууд холбоос

2010-12-29 -

Бичсэн: upshot
хөөрхий дэмий юманд зовох хэрэггүй гэсэн үг байх л даа. ирмэх
. Шууд холбоос

2010-12-28 -

Бичсэн: ner
Sanaa zovohgui yum gej deerh zochin yug helsiin bol oo? эргэлзэх
. Шууд холбоос

2010-12-27 -

Бичсэн: Зочин
sanaa zowohgui umand zowjdee.
. Шууд холбоос

2010-12-21 -

Бичсэн: LetMaidar
ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-12-21 -

Бичсэн: Bi (зочин)
Bi yund setgel dunduur bna gej u? Chingisiin udam unuudur hetsuuhen bgaa bolohoor ter.
Garind: -Yamai daa yagaad ch yum be taalagdsan bol
. Шууд холбоос

2010-12-21 -

Бичсэн: Зочин
эргэлзэх
. Шууд холбоос

2010-12-21 -

Бичсэн: Зочин
ta yund setgel dunduur bainam.yagad ch yum bichsen zuilees chin tiim medreemj torj bna
. Шууд холбоос

2010-12-21 -

Бичсэн: Garin
Yagaad ch yum be bi ynshaad Yadaj bhad bas taalagdachihawaa ярзайтал инээх алга ташилт
. Шууд холбоос

2010-12-21 -

Бичсэн: LetMaidar
Яагаад ч юм бэ энэ өглөө үүнийг орууллаа. ирмэх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 74723 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 9 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн