Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар
ХӨЛ БӨМБӨГ
Тэр бөмбөг. Бас хүмүүс ч ялгаагүй янз бүрийн бөмбөгтэй байдаг гэсэн. Ихэнх нь алтан бөмбөгтэй. Зарим нь ямар ч бөмбөг байхгүй. Тэд алгаа дээш нь тосоод нэг жижиг бөмбөг гуйгаад л яваад байдаг юм билээ. Арван нэг арван нэгээсээ бөмбөгийг нь хөлөөрөө булаагаад авчихав. Тэгтэл шар цамцтай тав гүйж очоод нөгөөг дэгээдээд унагачихсан чинь улаан цамцтай арван нэг тэрий хадаад уначихав. Их гоёо, хоёр гараа алдалж ирээд бас ёолоод хэвтээд байсан. Харин шүгэл дуугарах шинжгүй мэдээд өөрөө босоод ирэв. Шар цамцтай арван нэг, тав хоёр бөмбөгөө авсандаа баярлан тэдний хаалгыг чиглэн довтлоголоо.
Шүүгч арван нэгийг тав дэ...
Ганцаараа харихад...
Цор ганцаараа... Эргэн тойрон хүмүүс бужигнаж, эдэнтэй би цаг нөхцөөнө. Ирэх тэр нэгэн гэрлийг хүлээнэ. Галзуу хурц гэрэл ганцхан хурмын дотор... Эмээгийн дуу.
-Доржоо, хүү минь орондоо битгий дуул. Хичнээн жаргалтай ч орондоо дуулдаггүй.
Тэр үхчихсэн шүү дээ. Цогцос нь хайрцаганд үлдсэн. Өөрөө гэрэл рүү явсан. Ганцаараа аймаар хурц гэрэл рүү. 24 сентября 1951 года. Наземный взрыв мощностью до 150 килотоны на Семипалатинском полигоне. Это было второе по счету ядерное испытание, произведение в СССР. /Первый взрыв произведен там же 29 августа 1949 года/
-Энд олуулаа байхгүй шүү. Жижигхэн өрөө. Ядаж нэг нь гар.
hehe
Нохой хуцаж байна... Цуваа явж байна
Чи ярьж л бай... Би байж л байя...
Хэй... Би байж л байя за юу?
Энэ бол миний түүх...
Би гандашгүй... Гундашгүй...
"Охин" нэртэй файл нээе... Одоо түүндээ нэр өгье...
Болих уу эсвэл... "Оллоо" эсвэл "Яахуу" За байз нээрээ чаатлая...
Ээ новшийн "ffffuuuuccckkk U"  "Ёох" энэ миний мэдлийн үг шүү...
Эсвэл зарим motherfucker шиг элдэв дэмийг бурах уу? Энэ одоо юун новшийн эргүү тэнэг "өрөөнд" минь ороод ирэв ээ? "Электрон жаал" байна ч гэх шиг... Эргүү минь зайл мэдэв үү?
Энд би монголын Snoop dog...
Өндөр шүү би зэвүүн шүүү... Өөдөөс минь сөргөлцөөд сайнаа үзэхгүй шүү...
hehehe
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 6
өвдөгөө тэврээд
Хар нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн
уйлж суух чинь юутай үзэсгэлэнтэй вэ
Харанхуй дотроос цонхоор чинь би
даарсандаа чичрээд
Харж байсан минь юутай
жаргалтайсан
Өрөөний голд зөөлөн сандал дээр чи
Өмнө чинь харин нэг жаазтай зураг байсансан
Эдүгээ тэр зураг миний өмнө байнам
Өөрийн эрхгүй инээмсэглэмээр энэ залуухан хархүүг
Өөрийгөө гэхэд бэрхтэй, би өтөлжээ
Тэр цагийнх шиг ахиад нэг аялалд явахсан
Тэгээд намайг санаж уйлахыг чинь дахин нэг сэм харахсан...
Нүд минь юу ч сонсоогүй
Нүгэлт энэ орчлонгоос
Надад юу ч хэрэггү...
Сонин байгаа биз?
Сонин байгаа биз?
Уур хүрч, бухимдал төрөхдөө уруулыг чинь үнсэхээ мартчих юм уучлаараа. Яагаад тэгдэг юм бол?
Сонин байгаа биз?
Харахаас дургүй хүрсэн үедээ харайж гараад хүртчихдэг юм. Тэгээд шартаад хэвтчих юм. Хайртай мөртлөө.
Сонин байгаа биз?
Зүгээр л ...
Зүс таних анд минь,
Тэгээд би түүнтэй
Тэрхэн зуур зөрөхдөө
Сайн уу гээд өнгөрдөг
Сайн хүн гэдгийг бас мэддэг
Харин нэг дотны
Хайртай сайхан найз минь
Утасдаж яриад байнга л
Ууж иддэг боловч
Дотроо би түүнд дургүй
Тэгэхээр би өөрөө МУУ ХҮН
Зүс таних анд минь ч
Зүгээргүй сайн найз минь ч
Намайг бас юу гэж боддог бол
Наанаа инээвч цаанаа өөр байдаг нь
Зүгээр дээ гайхалтгүй
Жирийн нэгний зан шүү дээ
Today someday
Өнөөдөр жаргалтай байдаг өдөр
Би мэднэ чамайг
Тэр нэг өдөр ямар нэг өдөр
Тэгэхэд чи жаргалтай байсан
Чи мэднэ намайг
Дурлал сайхан байдаг өдөр
Ямар нэг өдөр бүр өнөөдөр
Чи бид хоёр мэднэ
ӨӨРӨӨ
Усан оргилуурын дэргэдэх модон сандал дээр орой бүр нэг залуу сууж байх... Урдуур нь би дандаа өнгөрөх... Унасан гутсан тэр залууг азгүй эр гэж бодон алхах... Хожим мэдэхнээ тэр залуу би өөрөө байсан юм байна билээ...
Сэмхэн ирсэн сэмэрсэн бодол
Тэр цаасан дээр зүгээр л таван шугам татаад нотны тэмдэглэгээ бичиж байлаа. Шүдгүй ам нь байн байн бувагнах аж. Дуу аялаад ч байгаа юм шиг.
Түүнийг харахад гудамжны тэнэмэл аятай. Угаасаа л бөбөчин юм чинь... Харин...
Түүний тархин дотор биднийг ариусгах аугаа аялгуу эгшиглэж байлаа. Тэрийг би мэдэхгүй та ч бас...
Гэтэл нэг хар тэрэг ирэв. Хаалга онгойв. Цэмцэгэр цагаан гар шил архи сунгалаа. Харин нөгөө гудамжны архичин хариуд нь нотолсон цаасаа тэр цэмцэгэрт өгөв. Миний доторх аялгуу эгшиглүүлж байсан хийлийн чавхдас тасрах шиг боллоо. Харам...сал...
Аз жаргал
Ямар ч нүглийн гэм хор суугаагүй, гэгээн нүдтэй тэр охин хэн нэгэн хөвгүүнийг хүлээн цагаа харж байв.
Ямар ч мөнгөтэй шинжгүй би гудамжнаас хог түүн шуудайлж, дотроо тэр охиныг ажиглаж байлаа.
Хэсэг дэвхцэснээ...
Үргэлжилсэн үгийн найраг 2 /шальдар бульдар/
Борооны тухай...
ААВДАА ОЧИХ ЗАМ
Тэр үед бороо орж байлаа. Би цонхоор ширтэн суусансан. Тэгтэл эмээ намайг эр хүн байж гиеүрлээ гэж загнав.
Харин тэгэхэд тэр бороо ааваасаа хагацсан гунигийг минь угааж байсныг хэн ч мэдсэнгүй. Ааваа та тэнд байгаа хэвээрээ биз? Би удахгүй очноо.
ЗАДГАЙ МӨНГӨ
Бид бүгдээрээ шүхэр барьжээ. Аргагүй ээ бороо орж байсан юм чинь. Харин нэг шүхэргүй бяцхан охин л урдах цаасан хайрцагаа толгой дээрээ нөмөрч чадахгүй сууж байлаа. Аргагүйдээ дотор нь задгай мөнгө байсан юм чинь.
Би түүнийг хараад л зогсож байлаа. Аргагүйдээ надад задгай мөнгөний үнэтэй ч сэтгэл байсангүй.
Бурхан намайг харж л байсан байх. Гэхдээ Тэрбээр бяцхан охин д...
Үргэлжилсэн үгийн найраг
БИ
... Дарвуул үлээх салхи, хувь заяагаа би түүнд даатгаад хийсэн одъё. Хөнгөмсөгөөр энэ хорвоог туулъя. Хийж бүтээсэн юмтай хүмүүс нь түүхэнд үлдэнэ биз. Харин би хувь заяагаа салхинд даатгаад хийсэн одъё. Сонирхолтой биз...
БИ
... Хэрвээ би сэтгэлтэйсэн бол, хэн нэгэнд хорогдон байхсан. Харин би харвасан сум шиг гэхдээ чиглэх байгүй, хавь орчноо гайхан чавхдах пуужин мэт.
Миний зогсож амжихгүй амьдрал минь. Гайхан харвасаар...
ХАРЬД- 1
Би дурсан хайрлахдаа дэрээ үнсэн сэрлээ. Ширээний чийдэн татвал дөнгөж өглөөний /албан ёсоор/ 2 цаг. Минийхээр шөнийх. Харин би чамайг улам санан хайрлана. Харийн нутагт ганцаар...
ХАРЬД- 2
Наташа Королёвагийн цэнхэр нүд гэнэт томоор нээгдэж, намайг балмагдуулав. Өө оросын концерт эхэлжээ. Орондоо оръё...
ЖООМ
Жоом, шүдэнзний  мод зэргээс бусад нь амьд байлаа.  Шүдэнзнүүд шатаад дууссан учир хэнд ч хэрэггүй. Хоёр гурван хялгасны  хувьд би өглөө үсээ самнасан юм. Жоомны хувьд угаасаа өөрөөсөө өөр юунд ч  хэрэггүй амьдралаа дуусгасан байлаа. Түүнийг өндөр наслаад үхсэнгүй хор  хүртээд үхжээ гэж жоомны эмч нар дүгнэх байсан биз.
Түүнийг  баахан ажиглаж байснаа, ер нь жоомнууд нэгийгээ оршуулдаг болов уу гэж  сэтгээд үүнийг шалгаж үзэхээр шийдэж үхсэн жоомыг хөргөгч доогуур нүдэнд  харагдахуйц газар тавиад тамхи асаан хүлээж суув.
...Гэнэт  гялтгасан хоёр жоом гарч ...
Яриасаг эр
Чухамдаа энэ хүн араатан ба өрөвдөлтэй амьтан гээд алинаар нь ч нэрлэчихэж болмоор нэгэн байсан л даа.
Түүний үйлдсэн хэргүүд нь бүхэлдээ ямар ч утга учиргүй юм шиг санагддаг ч хааяа дэндүү ойлгомжтой, энгүүн зүйл мэтээр би өөртөө мэдэрдэгээ нуугаад яахав.
Уужуу тайван асан монгол хүний сэтгэлд, эдүгээ олон давхар бетонон барилга лантанз мэт ургадаг болсноос хүн- араатны эрлийз олшрон, дэлхийн бусад хотын бохир заваан хорооллуудад байдаг шиг аймшигтай хүйтэн зэвүүн хүмүүс хэлхэлдэх болсон мэт санагддаг байх...
Доор өгүүлэх зүйл маань ямагт тархи толгойноос салахаа байснаас болж надад бүүр миний өөрийн дурсамж юм шиг санагдах болжээ.
...Тэр гэртээ уйдан сууснаа хөршийндөө ормоор санагджээ. Хөрш нь түүнд үр...
Зуны ганцаардал
Түүний бодлоор мотоцикл, машин ч хамгийн сайн нь хамгийн чанга дуутай байх ёстой аж. Ийм байж чадвал үнэхээр оригиналь эд мөн гэж эргүүтнэ.
Доржийн бие орон дээр хэвтэвч, чих нь хөгжим дээр, сэтгэл нь хотын гудамжаар тэнүүчилнэ.
Зуны зүйрлэмгүй халуун тархи толгой манараан нозооруулам атал түүнд энэ нь тээр болохгүй нь гайхалтай.
Зун бүхэн адилхан юм чинь. Бороо, нар ээлжлэн, хүмүүс цаг агаарын авхай үнэн хэлсэн болов уу гэж гайхалзан, тээртэй шүхрээ ямар ч байсан авч хальсан цуваа цүнхлээд өглөө гарна.
Урьд шөнийн зүүд
...Учиргүй их омог зүрхэн дор асаж
Уур хүрэхүй сэлмээрээ морио давчина
Оройгүй огторгуйд хар туг сүлдэрч
Орос толгой илдэн дор бөхөлзөнө
Эзэн баатрын араас даган хатирах омог дарагдана
Эгцлэх өдөтийн өмнөөс цээж яаран оволзоно
Саадаг шивээлсэн дуут нэгэн цахилгаанаар
Саад хэрмийг Мушгиа голд үймээр
Махир сэлмээ гурвын гурав дохин
Мөндөрийн үүл атаархам шар толгой буулгамаар
Хөх тэнгэр нэгэн зуур сэтгэлд харвавч
Хөөрүү МОНГОЛ ЦУС хаана ч үерлэхээс сийхгүй
Өмнөөс жад сунгасан оросыг овоо эр гэж тоовч
Өлөн чонын харц шиг махир илдээр чичээд
Өтнөөс нэг их ялгалгүй морин туурайгаар гишгүүлж
Өрлөг баатрынхаа цантсан сахлыг ажнам
Би зүүдлэнэ. Билгүүн талдаа
Миний ээж далайн арал дээр байдаг
Мөч өнгөрч,
нэг л мэдэхэд
Миний үс
Хонин жилийн өвлийн
Дэрсний үзүүр шиг цайрч
Хоёр нэгээрээ унасаар
Хэл үл өвтгөх буйлаа хавирахад
Хаа нэгтээгээс
Өө!
Хоосон чанарын ертөнцөө гэн
Хоромхон замхрах дуун гарав.
Энэ Торлогтойн хөндийд өвөө, эмээ хоёр ажин түжин амь зуулгаа залгуулж,  үр удмаа амьдралын дөрөөнд гишгүүлж, айл гэр болгон алсын замд үдсээр  хөөрхийс даруй нэг жарныг элээсэн гэнэм. Тэр хоёр ийн ярилцах ажгуу:
-Би чиний урд орвоос азтай. Сэтгэлийг хөрвүүлвээс хэрэв чи үлдэж  хоцроод араас минь зул өргөх ахул аргагүй надад хайртай юм гэж сүнс минь  баясна гэх юм.
Алс холоос азай буурлууддаа хүү, бэр нь бус ач  би ад, эдийн явдалд шигшигдэн энэ хоёртоо ирж тулгын гурван чулуу шиг  явган ширээ тойрон суугаад хавирга мөлжих зуур өвөөгийн үлгэрийг  эмээгийн үглэлтэй сонссоор амныхаа тосыг арчих завдалгүй давсандаа  явахад минь хоёр хөгш...
Ab inito, Автобусны цонхоор ертөнц харагдана
ЭЦЭГ бөөн хүмүүсийн дунд шахацалдан,  түлхэлцэж, хараалгахдаа хараалгаж, өөрөө ч бусдаас дутахгүй хараал  тависаар урагш зүтгэнэ. Түүний хөлс шанаан дээгүүр нь зам татан урсаж  угаагаагүй цамцных нь захыг норгосоор нэгэн хар хүрээ татсан мэт  болгожээ.
Тоос боссон гудамны үзүүрт хөлсөө арчин суух зуур  тамхи асаан сорох түүний уруул үл мэдэгдэх татвагнах нь инээх мэт. Мэт ч  гэж тэр үнэхээр инээжээ. Хоолойд нь юм торж, гараа зүхэх мэт зангидаад  гашуун инээжээ. Түүний сэтгэл зүрхэнд боссон хүсэл мөрөөдөл-амьдралын  хот ганцхан удаагийн газар хөдлөлтөөр нуран балгас боллоо. Түүний хүүхэд  болон залуу насны найз нөхөд огт танихгүй хүмүүс шиг тэдний гал цоггүй  нүд, ганцхан оч л шар металл шиг гялалзах нүд үзт...
Утга учиргүй, cursum perficio
Нэг мэдэхэд аагим халуун өдөрт гэрийнхээ сүүдэрт ялаа үргээн нозоорон  хэвтэж байсансан. Тэгэхдээ нэг дов байхыг харсан юмаа.
-Хүү минь  чи юу хийж байна. Ээждээ ус аваад ирээч. Өө за би бас ээжтэй байх нь.  Босоод хувин бариад гол руу сажлав. Би яагаад бүгдийг нь мэдээд байнаа?  Хувин, гол, бас дов, тэнгэр...
Гэнэт би хувингаа тээр тийш нь чулуудчихаад нөгөө харагдаж байсан дов руу явж байлаа.
Хар хар үүлс хуралдан тэнгэр бүрхэв. Бүрэнхий ч болж эхэллээ. Бороо  хаялж байснаа улам ширүүсэв. Гэвч норж даарч тэр байтугай өлссөн ч үгүй.
Гэртээ харих өчүүхэн хүсэл ч алга. Ээжийгээ ч санахгүй юм. Тэгсээр  салхин наадах уг довныхоо бэлд нь ирэв. Дов шиг дов.. Шороо, чулуу,  ногоо, бяцхан хар шоргоолжн...
Амьдрал мэт хэлбэртэй өдөр
Улаанбаатарын тэнгэрт нар хайлж, цас ороход  хөшгөө хаагаад, ор шиг хэлбэртэй зүйл дээр хэвтэж, даавуу мэт зүйл  доогуур биеэ шургуулаад, сарыг хайруулын тавган дээр шарагдаж улайх үед  авдар мэт хэлбэртэй дүрс гардаг зүйлийг үгүй болгоод нүдээ анин  өөрийнхөө жинхэнэ бодит ертөнц рүү одов би.
Өдөржин хийсвэр санаандаа буй болгосон найз гэх өөр шигээ биетүүт,  ажил гэх Сизифийн хөдөлмөр, хайртай гэж худлаа ярих гарт байгаа нимгэн  хавтгай, тэгш өнцөгт зүйл зэргээс залхсан миний цогцос ор шиг хэлбэртэй  зүйл дээр хэвтэж, даавуу мэт зүйл доогуур шургаад бодит ертөнц рүүгээ  нүдээ анин аялах дуртай.
Өглөө болоход даавуу мэт зүйл доороосоо цогцосоо сугалан гаргаад, ор  шиг хэлбэртэй зүйл дээрээс бууж, нүүр мэт хэлбэртэй зүйлээ угааж,  хувцастай адилхан юмаа өмсөөд байшин мэт хэлбэртэй оромжоосоо гардаг.
Гудамжтай адилхан замаар өөр шигээ биетүүдтэй зөрөлдөн, унаа мэт  явд...
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 5
хүлэгдэн
Гутамшигт хорвоо сэтгэлд
жаварлана
Үйлтэй миний сүүдэр намайг
бараадан
Үүдэн хажууд бээвийн сууна
Сайн ч, саар ч явахад
Салахгүй дагах сүүдэр минь
Салаа замаар ороод явчих
Сэтгэл оюун ч үгүй л дээ
Хувь заяа хаа нэгтээс намайг дуудаж
Хуйсагнуур салхинд дэн нэгэн анивчина
Алсын бараа мананд умбаад
Ахуй нутгаа орхин одоо юу би
Маргаашийн өдрүүд цэлмэг байг гээд
Магад би сайныг бүтээнэ гээд
Чимээгүйхэн өглөө болгоод
Спартанчуудын хөшөөг хараад бодсон нь
Зоргоороо явуулын хүн минь
Зоволтгүй, миний булшин дээрхи
Зузаан чулуун хавтанг хар
Бичсэн байна, энд
"Зоригтой дайчин энд нойрсоно" гэжээ
Бүү гайх! Харин би нойрсоогүй
Зул сарын өмнөхөн юмдаг
Найзууд минь намайг ярьцгаахдаа
Найдвартай хүн, зоригтой эр гэцгээдэгсэн
Харин би таньд нууцаа тайлъя
Халширч буцмаар хэцүү үед
Хар, цагаан дуугүй бүхнийг тэвчин
Хайж намайг эрэн улих сумыг сөрж
Шуудхан хэлэхэд үхлийг тосоод
Шуугин орох атакийг тэргүүлдэгсэн
Зориг гэж золбоотойд бус, тэвчээртэйд байдаг
Зориг гэж золиос болон халихийг ч хэлдэг
Хүн бүр зоригтой гэв үү та?
Хариулъя би, -Тиймээ,
хайрлаж чадаад, үзэн ядахыг мэддэг бол
Хатан зоригтон гэж хэлж болно
...За явдаа, явуулын хүн минь
Захиас үгийг минь санаж яваарай...