2011-05-07
Ганцаараа харихад...
Даосын сургаалд ""Хэрэв хүүгийн минь толгойг авбал өвөг дээдсийн сүнс өлсөж, өтгөсийн төлөөнөө сүмд аяга будаа өргөх хүнгүй болно" хэмээсэн нь буй. Дорж номоо шидлээ. Хятадуудынхаар бол түүний сүнс ямагт өлсөх нь л дээ. Гайгүй ч байлгүй. Цор ганцаараа... Эргэн тойрон хүмүүс бужигнаж, эдэнтэй би цаг нөхцөөнө. Ирэх тэр нэгэн гэрлийг хүлээнэ. Галзуу хурц гэрэл ганцхан хурмын дотор... Эмээгийн дуу. -Доржоо, хүү минь орондоо битгий дуул. Хичнээн жаргалтай ч орондоо дуулдаггүй. Тэр үхчихсэн шүү дээ. Цогцос нь хайрцаганд үлдсэн. Өөрөө гэрэл рүү явсан. Ганцаараа аймаар хурц гэрэл рүү. 24 сентября 1951 года. Наземный взрыв мощностью до 150 килотоны на Семипалатинском полигоне. Это было второе по счету ядерное испытание, произведение в СССР. /Первый взрыв произведен там же 29 августа 1949 года/ -Энд олуулаа байхгүй шүү. Жижигхэн өрөө. Ядаж нэг нь гар. -За би гарлаа. Дорж гарав. Олуулаа байх дуртай ч хүнд тээр болохыг хүсэхгүй ганцаараа байх миний жаргал бас зовлон минь. Цас исгэрэн шуугисан өвлийн дүн хүйтэн өдөр Дорж бушуухан харих гэсэндээ зуугаад алхамын цаадах байшин руу "Яасан хол юм бэ дээ" гэж үглэсээр алхална. Сая гарч ирсэн бааран дахь зөөлөн дулаан өнгө, амьсгал, хөлчүү хүмүүсийн минчийж улайж бас талимаарсан царай, бүжиглэгч охидын гуя хас гялалзах гоолиг биес, хөгжим сэлтээс ангижирч гарахад таг дүлий өвлийн дүнсгэр жавар буруу харан зогсов. Өвлийн хүйтэнд хээр талын салхи тэт тусмаа хаврын урийг зүүдлэх нь илүүц мэт ч энэ удаа түүний мөрөөдөл легкий шум сосен, булшин дээгүүрх душистый воздух, сүнснүүдийн неспешная тихая беседа помогает напрочь выкинуть из головы и пыльную шуугиантай Улан- Батор. Хүмүүс ямагт ижлээ олдог. Сайхан мөнгөгүй нь муухай мөнгөтэйтэйгөө, муухай мөнгөгүй нь муухай гуйлгачингуудтай сүүж холбоно. Би хүмүүсийн дундуур явлаа. Дотуур өмд олдохгүй ч гэж дээ мөнгөгүй дээ л эгчийнхээ үл мэдэг сонихон үнэртэй ягаан дотоожийг хүчээр чихэж өмссөн тул охид дур булаам харагдсаар. Гэвч сайхан учир түүнд хүртээлгүй. Харин будут ли женщины носить мужские трусы. Гэвч Доржийнхыг хэзээ ч үгүзй гэдэг гашуун үнэнийг тэр ойлгожээ. Даанч эгч нь нөхөртэй тул, үгүй байсан ч бугын зуулт олдохгүй, ой модгүй нүгэл гэм. Удалгүй гудамжны гэрэл асахад харанхуй болж сар даараад үүлэн хөнжилдөө шургаж, цасан шуурга зогсоод малгайлсан том том ширхэг хаялан, сормуус дээр хайлж байгаа даа гэж бодоод гутарч шүлсээ хаяхад тэр нь замдаа хөлдөж, цардмал дээр тог хийн унахад нь цочиж арагшаа харвал энэ их хүйтнийг үл тоон, хос хоёр жаргалтай гэгч нь сугадалцаад цангинатал инээн цааш алхахыг хараад дотор нь онгойвч, цор ганцаараа билүү гэж бодтол сүүдэр нь бөхөлзөж байхыг хараад баярлан инээмсэглэхэд тэр хэвээрээ инээмсэглэл нь царцаад, байшин хүртэл зуун алхам хэвээрээ үлдснийг мэдэхүй гэнэт цасан шуурга оволзох мэт болоод газар дэлхий гэнэт чимээгүй болж цэнхэр гэрэл хурцаар туяархуйд гагц цор ганц хэрээ ниснэ. Хэрээ гуаглав.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1032 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2011-06-07 -