Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-11-10

Зуны ганцаардал

Ангилал: үгүүллэг
     Гэрийн хаяа нээлттэй тул эцэст нь тултал чангалсан хөгжим хавь ойртоо нүргэлэн байсан бизээ. Дорж үүнийг анзаарсан ч үгүй. Ер нь тэр тухай боддоггүй хүн. Түүнд сулхан дуутай юм бүхэн зэвүүн санагдах агаад ямар нэг дуу сонсохдоо маш өндөр децибиллтэйгээр бас хөгжмөө эцэст нь тултал чангалах нь жинхэнэ кайфтай хэмээн улайран нотлох бөлгөө.
     Түүний бодлоор мотоцикл, машин ч хамгийн сайн нь хамгийн чанга дуутай байх ёстой аж. Ийм байж чадвал үнэхээр оригиналь эд мөн гэж эргүүтнэ.
     Доржийн бие орон дээр хэвтэвч, чих нь хөгжим дээр, сэтгэл нь хотын гудамжаар тэнүүчилнэ.
     Зуны зүйрлэмгүй халуун тархи толгой манараан нозооруулам атал түүнд энэ нь тээр болохгүй нь гайхалтай.
     Зун бүхэн адилхан юм чинь. Бороо, нар ээлжлэн, хүмүүс цаг агаарын авхай үнэн хэлсэн болов уу гэж гайхалзан, тээртэй шүхрээ ямар ч байсан авч хальсан цуваа цүнхлээд өглөө гарна.
     Зарим нь жиипээрээ, зарим нь автобусаар, хагас нь явганаар ажил, зах, автобусны буудал руу хөвөрнө. Ажил руугаа байрны мөнгө, талхны мөнгөө олох гэж төсвийнхөн, зах руу , автобусны буудал руу наймаачид, худалдан авагчид, жижиг гарын хулгайчид гэх мэтийн улсууд өвөл ч бай, зун ч бай гараад өгнө. Харин жииптэнгүүд бол аль аль талаараа их гарынхан мөн тул бусад бага гарынхан нь атаархан хорсож, шар сонин дээрээс тэдний тухай уншиж сэтгэлээ баясгана.
     Харин Дорж л гав ганцаараа гэртээ үлдэнэ. Учир нь тэр амралттай байгаа хүн. Хэн, хэзээ түүнд ийм урт амралт өгсөн нь ойлгомжгүй агаад өөрөөс нь асуувал аягүй бол "-Хэн мэдэхэв. Бурхан л биз" гэж хариулах биз ээ. Тэгсэн мөртлөө бурхан байдаг эсэхийг мэдэхгүй. Ийм байж Зөнч Мухамэд, Назарын хөвгүүн Есүс, Хааны хүү Будда нарыг гурвууланг нь шүтэж, эднүүс жинхэнэ суутангууд гэнэ. Түүний бодлоор жинхэнэ суутан нийтээр хүлээн зөвшөөрөх ямар нэг шашин үндэслэсэн байх ёстой аж.

               *   *   *

     Зун болохоор Доржид бүх зүйл хэцүү мэт санагдана. Найзууд нь ч гэсэн халуунаас болоод тэр үү түүнийг тээр шаагаад байх шиг..
     Алхайн хэвтсэн Доржид нэгэн явдал тохиолдоогүй бол энэ зуныг бусад өнгөрсөн зунуудтай адилхан өнгөрөөх байсан буй за.

               *   *   *

     Тэр хүүхнийг Дорж гурав, дөрвөн удаа л харсан байх. Гэхдээ түүнд ямар ч сэтгэгдэл үлдээгүй биз.
     Өөрөө их хэнэггүй хүн учир түүнд хамгийн их таалагдсан бүсгүй гэхэд л энэтхэг кино шиг байдаг билээ. Энэтхэг кино гэдэг нь түүний үг л дээ. Үүнийгээ тайлбарлахдаа "үзэлцэхэд сонирхолтой ч, үзэлцсэн хойно мартагдчихдаг юм" гэж айлдана. Киног үздэг болохоос үзэлцдэг юм уу гэмээр санагдсан чинь мань эр миний бодлыг таасан мэт "Шилжсэн утгаар" гээд хөхөрч билээ.

               *   *   *

     ...Бүсгүй. Таньдаг бүсгүй байх чинь. Үгүй бас нэг "энэтхэг кино" бизээ. Ямар ч "энэтхэг кино" мартагддаг хойно.
     Батаа гарч гүйгээд дахин хоёр шил архи авчирав. Төрсөн өдрөө хийж байж намба алдаад байхдаа яадаг байна гэж түүнийг загнамаар санагдсан ч таньдаг, таньдаггүй хүмүүсийн дэргэд хэлж төвдсөнгүй. За тэгээд надад ямар хамаатай юм биш. Надад ер нь хамаатай юм байх биш.
     Архи уухаас дургүй хүрч эхлэв. Өнөөдөр нэг "кино" үзчихдэг ч юм билүү.
     Мөнөөх танил санагдаад байсан бүсгүй рүү ойртон суугаад яриа өдөж эхэллээ.
     -Би чамайг нэг үзсэн ч юм шиг. /үзсэн ч юм шиг гэж их л учиртай хэлэв/ Хаа үзлээ дээ байз? Бүсгүй түүнийг өдөнгүй харснаа
     -Хаа сайгүй хэмээн хөхөрсөнөө
     -Худлаа худлаа. Би Батаагийн авгайн ангийнх нь хүүхэд. Тэгээд ч чамтай хоёр гурав тааралдсан шүү дээ.
     -Өө тийм байхаа. Харсан санагдаад байсан юм. Ингэхэд хэн гэдэг билээ?
     -Хэнийг? Намайг уу? Намайг зүгээр л Ханна гэдэг.
     -Ханна гэдэг чинь гадаад нэр биз дээ. Ийм нэртэй монгол хүнтэй анх удаа таарч байна.
     -Яахав дээ, намайг уг нь Хандаа гэдэг юм. Найзууд Ханна гэсээр байгаад бараг жинхэнэ нэр шиг болсон доо.

               *   *   *

     Ямартай ч Доржийг түүнтэй юм ярьж байхыг нь би муухан мэдэж байсан. Даарах шиг болохоор нь сэрвэл би гэдэг хүн шалан дээр хэвтэж байлаа. Батаагийн төрсөн өдрийн гийчид цөм явсан бололтой. Өндийн харвал Батаа эхнэртэйгээ унтаж байлаа. Тэсгэлгүй ам цангахад нь босож угаалгын өрөө рүү чиглэтэл том өрөөнөөс их л танил дуу чимээ гарах сонсогдож би өлмий дээрээ гишгэсээр буцаж гудсан дээрээ хэвтэв. Хэсэг тэр чимээг хэсэг зуур чагнасанаа нэг мэдэхэд унтаж орхижээ.
     Өглөө Батаа намайг дуудан сэрээж хоёул шараа тайлцгаав. Авгай нь ажилдаа, том өрөөнд нь үүлэн борооны ажил амжуулж байсан хоёр ч гараад явчихсан бололтой. Тэр хоёрыг хэн байсныг асуувал Батаа мөрөө хавчин
     -Ёстой мэдэхгүй. Яадаг новшнууд вэ орон бузарлаад гэж унтууцав.

               *   *   *
     ...Ханна бид хоёрыг ярьж хөөрч байх зуур төрсөн өдрийн гийчид ихэд халамцаж, зарим нь эхнээсээ гэр рүүгээ харьцгааж эхлэв. Түрүүхэн л над руу нүдээ ирмээд байсан Сүүгий тасраад уначихсаныг Батаатай хамжин жижиг өрөөнд оруулж гудас хаян унтууллаа. Гийчид бүгд гараад Батаагийн авгай, Ханна хоёр ширээгээ янзлан цэвэрлэгээ хийв.
     Батаа бид хоёр нэг шил архи хуваан цохилоо. Нэг их уугаагүй болохоор би яасан ч үгүй. Харин төрсөн өдрийн эзэн маань "кадр тасрах" нь тэр. Түүнийг бас оронд нь орууллаа. Батаагийн авгай Ханнаг
     -Хоноод яв. Оройтчихлоо гэх дуулдана. Би Сүүгийгийн хажуугаар унтсан хүн болон хэвтлээ. Батаагийн авгай нөхрийнхөө өвөрт орон гэрлээ унтраав...

               *   *   *

     Ханна арай ч "энэтхэг кино" байгаагүй бололтой үе үе бодолд орно.
     Надад хөгжим сонсохоос гадна, түүнийг бодож шаналдаг ажил нэмэгдэв. Ийм мэдрэмжээс аль болох зайлсхийж явсан ч энэ удаа аргагүй гэнэ алдав уу яав. Уг нь энэхүү мэдрэмжийг дахин амтлах хэрэггүй байсан юм. Учир юу вэ гэвэл би эдийн засгийн боломжгүй хүн билээ.
     Ханнатай утсаар ярив. Би ч гэсэн түүнд бүжигчин энэтхэг залуу биш байсан юм байлгүй дээ. Уулзахсан, учирахсан гэх туньсан үг сонслоо.
     Би уг нь Ханнаг авгайнх нь найз мөртлөө Батаатай учир ургуулсныг мэдэх юм. Гэвч энэ Батаад асуудал бишээ. Мөнгөтэй том гар, хөөрхий гэргий нь гадарладаг байж болох ч яаж ч чадахгүй л дээ.

               *   *   *

     Наймдугаар сарын эхээр Доржтой таарав. Турж, эцээд нэг л өөр харагдана.
     -Хаагуур хийсээд байнаа?
     -Гэртээ л байна.. Хөгшин нь хоёр сар гэрээс гарсангүй. Ганцаардаад болдоггүй, тэсэлгүй өнөөдөр гараад ирлээ.
     Хоёр сар гарсангүйд нь би ер гайхсангүй. Дандаа л гэртээ байдаг хүн. Юугаар, яаж амьдардаг нь ойлгомжгүй агаад хэдэн төгрөг олохоороо си ди, архи хоёрт үрдгийг нь сайн мэднэ. Харин ганцаардаад гэдгийг нь анх удаа л сонсож байгаа нь энэ. Дорж нэг л шаналгаатай харагдана. Хөнгөн, хийсвэр ч гэмээр энэ найз минь ийм байдаггүйсэн. Гэвч хоёр сарын өмнөх сэжиг таавраа баталгаажуулах санаатай:
     -Ойрд "энэтхэг кино" үзэж байна уу? гэхэд тэрбээр муухан инээмсэглэснээ
     -Хөгшин чинь Батаагийн төрсөн өдрөөр Ханнатай учир ургуулснаас хойш юу яагаагүй гэхэд нь би түүнд энэ сард Ханна нөхөрт гарах гэж байгаа тухай, Батаагийн эхнэр салаад явсан тухай сонин болгон ярив.
     Дорж чимээгүй чагнан хэсэг зогссоноо
     -За би ч явъя даа гээд тоос босгон уруудан алхаж одлоо.

               *   *   *

     Гэрийн хаалга нээлттэй тул эцэст нь тултал чангалсан хөгжим хавь ойроор нүргэлэн байсан бизээ. Надад үүнийг анзаарах сөхөө ч байсангүй. Ер нь би энэ тухай бодож байл уу? Би хүнийг мэддэггүй байжээ. Харин хүмүүс намайг хэдэн мод газраас таних юм.
     Би өөртөө Ханнагийн зөв хэмээн мянга дахин давтаж байсан ч хөгжмийн хэмнэлээр цохилох зүрх минь "-Түүний буруу, буруу, буруу" хэмээн тасралтгүй цээж дэлдэж байлаа.
     Харин надад, энэ бүхний эцэст, энэ хөгжим дуугарахаа боливол зүрх минь хамт зогсчих юм шиг санагдана. Энэ зун зүйрлэшгүй урт ажээ.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 579 удаа

Сэтгэгдлүүд

2011-3-13 -

Бичсэн: Зочин
ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-19 -

Бичсэн: LetMaidar
бөн бөн гүйдэлтэй тэр ю вэ гэдэг санагдчихлаа. cool nerd
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: LetMaidar
0462
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: lonely (зочин)
foeda ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: Бон бон-д (зочин)
бөн бөн гүйдэлтэй тэр ю вэ гэдэг санагдчихлаа. ирмэх
. Шууд холбоос

2010-11-16 -

Бичсэн: bon_bon
сайхан бичсэн байна шүү амжилт .. гоё шүү
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: luna
хэхэ...
харин таныг нэг нэгээр нь унш гэхээр...
цагт....өдрөөр....алинаар нь уншихаа мэдкү...тээд бодож бодож ингэж тооцооллоо.... хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: LetMaidar
Чи алиа шүү rolling on the floor
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: luna
1000 орчим / 1000 гаруй ч юм уу/ үгтэй юм шиг бна...
тоолж бгаад залхуу хүрэх...

тэхээр би бараг 2 жил уншина гэсэн үш үү...
зөв үү rolling eyes
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: LetMaidar
1, 1 үгээр нь уншихгүй ю даа? инээх
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: luna
эртээр харин уншиж эхэлжаагаад гэнэт завгүй болоод, хальт зав гарахаар нь 2 гурван өгүүлбэрээр нь уншаал бсиймаа....
сая дахиад л уншлаа...
nerd
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: LetMaidar
  Gishuut: yagaad l mohson heleer yaridag bolchihoov hehe  
  Gishuuted: Me fallit
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: LetMaidar
unemployed man gej. Neg iim l bna daa.
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: Gishuut
zia... oor yu hiij bnadaa naanaa. maidar aa?
. Шууд холбоос

2010-11-13 -

Бичсэн: LetMaidar
"Nam et ipsa scientia potestas es" gej. Yum surahad iluudehgui. Surahad bas hogshdohguui. ирмэх
. Шууд холбоос

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 34308 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 13 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн