Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-10-25

Спартанчуудын хөшөөг хараад бодсон нь

Зориг гэдгийг та юу гэж болгооно?
Зоргоороо явуулын хүн минь
Зоволтгүй, миний булшин дээрхи
Зузаан чулуун хавтанг хар
Бичсэн байна, энд
"Зоригтой дайчин энд нойрсоно" гэжээ
Бүү гайх! Харин би нойрсоогүй
Зул сарын өмнөхөн юмдаг
Найзууд минь намайг ярьцгаахдаа
Найдвартай хүн, зоригтой эр гэцгээдэгсэн
Харин би таньд нууцаа тайлъя
Халширч буцмаар хэцүү үед
Хар, цагаан дуугүй бүхнийг тэвчин
Хайж намайг эрэн улих сумыг сөрж
Шуудхан хэлэхэд үхлийг тосоод
Шуугин орох атакийг тэргүүлдэгсэн
Зориг гэж золбоотойд бус, тэвчээртэйд байдаг
Зориг гэж золиос болон халихийг ч хэлдэг
Хүн бүр зоригтой гэв үү та?
Хариулъя би, -Тиймээ,
хайрлаж чадаад, үзэн ядахыг мэддэг бол
Хатан зоригтон гэж хэлж болно
     ...За явдаа, явуулын хүн минь
     Захиас үгийг минь санаж яваарай...

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 266 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-25 -

Бичсэн: Gishuut
goyo bichij. zorig gehdee tevcheergui bas tevcheertei bas yanz bur baidag baij boloh...
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: arch_tseegii
тиймээ тийн тэр нь дээр 2ын хооронд юмнууд угаас тэнэгшд smug
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Урт нэрээ бичих бас л эр зориг
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Жүгдэрдэмид Гүррагчаа юу? ирмэх
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: jugi
бүтэн нэр маань их урт аа
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: jugi
жүгий шүү
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: jugi
tand amjilt husiy.bi tanii blog ruu everyday orj bna oo.bayarlalaa
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Намайг таних гэж оролдсон жжүги чамд баярлалаа. Хэ хэ хэ.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: jugi
bi taniig nadad iim ih hariult ogno gej tosooloo ch ugui goy sanagdaj bna.bayarlalaa
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
лэт гэж нас эсхүл литератур гэсэн үг ээ.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: jugi
uuchlaarai.bi tanias neg yum asuuj boloh uu?
let gej yag yu gesen ug yum be?
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: Бахархал
хэхэ. Амьдраар нь нэг хараад Хөшөө босгуул гоё харагдах байхдаа. Царай муутайгийн хувьд бол хэлэх үг байнаа...
манай энд чинь Эр хүн сармагчингаас арай илүү царайлаг байхад сайхан эмэгтэйг авч суудгиймөө гэж...

эр хүн сайхан байж юу хийдгийн. Сэтгэл сайтай л байхад болоо бишүү cool
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Зүгээрээ, миний тухай хийсвэр дүр бий болох вий гэж сануулж бгаа царай нь тэр. Би хар багаасаа хатуу хүтүүг үзээд армиар сайжруулж цагдаагаар баталгаажуулж эр хүмүүсийн нударгаар өнөөгийн түвшинд хүрсэн гэж боддог.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: jugi
aan zaza bi odoo taniig iolgoloo.ta yag odoo hen negniig uzen yadaj bna uu?
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: jugi
uuchlaarai demii yum bichsen bol
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 72545 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 20 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн