Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-10-21

Үүрд мартагдагч, согтуу ялаа хоёр

Ангилал: үгүүллэг
     Тэр өндөр гуалиг хийгээд эр хүний хувьд хэтэрхий сайхан төржээ. Дэргэд нь манай муу Юндэн гөөгөө бараадахгүй. Дээр нь хөрөнгө чинээтэй, ерөнхийдөө бурхан түүнээс юу ч харамласангүй гэмээр.
     Тэрбээр миний хажуугаар өнгөрөхдөө намайг яг л гудамжны золбин гөлөг харж буй мэт хайнгадуухан ширвээд
     -Чи муу бас ийм газар ордог байсан юм уу? хэмээн ёжлов. Би тоож дуугарсангүй пивоо шимсэн шиг сууж байлаа. Тэр дахин ам ангайх гэснээ өөрийг нь байхгүй мэт авирлах миний хэнэггүй занд дургүй нь хүрсэн бололтой дуугүй явж одов. Гэвч энэ зуур түүнийг зурвасхан ажигласан юм. Түүний харц мөнгө, эрх мэдэлдээ ташуурсан дүйнгэ бөгөөд мулгуу болохыг нь мэдэрч амжив.
     -Энэ юу юм бэ? гэж дагалдагсадын нэг нь түүнээс асуух сонсогдов.
     -Аа энэ амьсгаа сэтгүүлч ухаантай юм гэж тэр чанга дуугаар өгүүлэв.
     Зоогийн газрын танил баармэн Давка надруу сэмхэн харж ирмэснээ
     - Мянгаа ахаа шотоо аваарай гэж над руу зангалаа. Намайг гайхан нүдээ өргөхөд мань Давка дуугүй миний өмнө тавилаа. Намайг ойлгосон уу? Таньдаг болохоороо тэгсэн үү бүү мэд. Эсвэл энэ том босст дургүй нь хүрсэн ч байж мэднэ. Харин Давкад энэ том гар намайг доош нь хийхгүй гэж хэлэх гэснээ болив. Энэ пацан юу ч мэдэх билээ.
     Энэ удаа манай том гар юм хэлсэнгүй.

                                                                                                                           *  *  *

     ...Өвлийн өлөн цагаан нар цонхны цаахна илч муутай цайвалзана.
     Баарны ширээн дээр ямар азаар амьд үлдсэн нь үл мэдэгдэх нэгэн согтуу ялаа пивоны шавхруун дундуур туучих аж. Тэрээр архи пивонд норсон далавчаа арай ядан тэнийлгэн нисэхчээ аядаад ширээний буланд буув. Түүнээс илүү холдож чадсангүй бололтой бяцхан амсхийлээ. Тэгэж тэгэж нэг юм дээшээ гуйвлан ниссээр дэнгийн бүрхүүл дээр бууж хөдөлгөөнгүй боллоо.
     Баарны зөөгч тэр ялааг үргээх гэхэд нь би хориглон болиулав.
     Өглөө эрт уг уушны газартаа ортол өнөө муу ялаа цонхны тавцан дээр чичрэн сууж байлаа. Бодвол бүлээсч буй бололтой эсвэл намайг авсан пивоноосоо цалгиулж асгахыг хүлээж байж ч магадгүй. Шартсан миний гар чичэрч нөгөө ялааны хүлээж байснаар пивоо цалгиулж орхив. Тэр дороо өвлийн өнчин ялаа цонхны тавцан дээрээс дэрхийн нисч ирээд мөнөөх пивоны шалбаагт умбах нь тэр...

                                                                                                                        *  *  *

     ...Ялаа бид хоёр пивоор шараа гайгүй тайлж аваад налайн сууж байтал өнөөх том гар өрвийсөн амьтан орж ирэхэд нь цочсондоо золтой л огло харайн боссонгүй. Тэр намайг анзааралгүй явсаар текэн дээр очоод 100 грамм цагаан архи захиалах нь сонсогдов. Цаашаа харсан чигтээ ганцхан татсанаа нэг тонгойн араас нь аяга ус ууж овоо хүн төрхөндөө оров бололтой наашаа эргэн харав.
     -Чи бас ийм газар ордог юм байжээ гэж намайг дуугарвал дэргэд ирснээ
     -Тэгээд юу гэж хэмээн ихэмсэг асуугаад тамхи асааж ширээн дээрх миний эрээчсэн цаасыг харснаа
     -Шүлэг бичдэг ухаантай юм уу? Одоо шүлэгч биш зураач баяждаг цаг гэснээ нэмэн
     -Түүнээс биш чам шиг цаас эрээчигч мартагддаг байхгүй юу. Бүр үүрд мартагдана гээч. Мөнгө ч олж чадахгүй гэж ихэмсэгээр айлдаад дээгүүр харан гарч явлаа. Хн надад энэ гарын бардам зан л дутагдаад байгаа юм байна гэж би гэнэт сэтгэв. Гэвч тэр бодол тэр дороо тамхиний утаа мэт хийсэн одож  "Anch'io sono pittore" гэсэн дууны мөр орж ирэв. Тиймээ би ч гэсэн зураач.
     Эргэж дусал шар айраг ширээн дээр дусаагаад, том гарын үймүүлж хаясан бодолдоо эргэн умбалаа. Согтуу ялаа талархсан янзтай мөрөн дээр минь суугаад эвшээлгэнэ.

С.Майдар

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 258 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp
шашин л аймар сохор итгэл хэхэ
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: MAR2
gol n itgel shd ирмэх yund ch gesen
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp
тийм ч байж магадгүй, гэхдээ итгэсэн тохиолдолд л тэр нь үйлчилдэг?
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: MAR2
aan... shashin gej 1 talaaraa setgehuin daranguilal yum shig sanagddii. dehdee meedqui баярлах
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp
өөрийн толгой тархигүй бусдыг дагалдан баясаад байгаа бол жинхэнэ дэндээ. ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp
тэр их хуйвалдааныг тоолох юм бол миний нас таны амьдрал 2 хүрэхгүй байх.Зөв хүн бол сүмд яваад яах юм, үнэнийг хэлэхэд зориг зүрхгүй сүмээс ямар нэгэн зүйл хүссэн хүмүүс яваад байх шиг санагддаг юм. Би бол итгээгүй, итгэж ч чадахгүй юм байналээ, тэгээ л сүмдээ явахаа нь больсон доо хэхэ
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: MAR2
varfolomey night gedeg biluu. parist bolson katolikuudiin hyadaaniig? deheer l uunees hol atheist mayagiin yavjeevuul yaah bol geel. buddhiin shahind hurtel shashnaa hamgaalsan dain baidag z dee, buur oird mongolchuudiig tuundee oruultsan? meedquim гуниглах
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp
католик, простентант 2ийн тэмцэл, танай христүүд гэхээр энэ нэрийг би хүлээхээр ариун биш, зохимжгүй.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Ертөнцийн үүсэл хөгжлийн үнэнийг зоригтой хэлээд танай христийнхэнд амьдаараа шатаалгасан эр зоригтонгууд.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: Зочин
Дандаа мундагууд. Харин наадуул чинь ихэнх нь католик папа нар байсныг мэднэ биз дээ?
. Шууд холбоос

2010-10-24 -

Бичсэн: Зочин
upshot bna...huseed bgaa bol hediig helj ogch bolno ihewchlen delhii towt onolchid shdee bruno galilie kofernik gdg biluu heregtei bol uymnaas haraad ogie bi martsan uym shg bna
. Шууд холбоос

2010-10-24 -

Бичсэн: Зочин
Өрөвдөмөөр дууссан Атэйстуудаас мэдэх хүн байна у? чөтгөр
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: upshot_gp
христийн ирэлтийг бурхан л мэднэ, өөр хэн ч үл мэднэ. Ирэлт нь маргааш ч юм билүү...Атейстуудыг ч мэднэ л дээ тэдний амьдралын төгсгөл нь их өрөөвдмөөр дуусаад байх шиг санагддаг юм..
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: MAR2
teed ch atheist tal deeree bolhoor geedluu ирмэх
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: MAR2
christ ireh boloogui geel ooriigoo taivshruulii upshotoo баярлах
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 72547 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 23 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн