| 
| 2010-10-22 Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 3 
| Чимээгүй! Салхи уйлна Чи сонсооч! Тэр дуулна
 Чилэх ядрахыг үл тоон
 Чилгэр талын хондлойг илбэвч
 Цочоо нь гарсан хөндийн тал
 Түүнийг ер тоосонгүй
 Чимээгүй! Салхи дуулна
 Чи сонсоорой! Тэр уйлна
 
 *  *  *
 
 Хүлээс алдуурахгүй
 Сэтгэлийн тэнхээ анзаарга өгөхгүй
 Сэмхэн бодолд ороод ирэвч
 Хамхуул мэт хийсээд одно
 Хүлээс алдуурахгүй
 Амьдралын хэм боломж өгөхгүй
 Агшин зуур бодоод өнгөрөвч
 Хөх салхинд хийсгээд алдана
 
 
 
 
 |  | . 
	Сэтгэгдэл бичих!  .   
	Найздаа илгээх!  .    Уншсан: 238 удаа |  
 Сэтгэгдлүүд |  |  |  | 
2010-10-25 -