2010-10-19
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 2
Амьдралдаа хөл алдан бүдэрч Арга буюу цээжинд минь харуусал төрөхөд Аргагүйн эрхэнд Бурханд залбирмаар үед Аг атган гар зангидаж Аврал өршөөл эрдэгүйсэн Итгэл, уйлах энэ бүхэн амархандаа Ингүүн нэг тэвчин өнгөрөөд Хэнд ч гараа сунгалгүй Хувь заяаныхаа гольдролоор урсаад Мөнхөд мөрөөдөхийн гансралд ч би Мөргөл үйлдэж арга тасармааргүй байна
Ялмын жимс хүртээд Холбирон дүүлэх тагтаа шиг Ягаан дарс шимэн ядан суугаа Хацар нь улайсан бүсгүй шиг Яг л дорнын тэнгэр сүлсэн Үүрийн цагаан гэгээ шиг Ядарч уйлж суутал Гэнэтхэн ээж минь ороод ирэх шиг Ямар ч гунигийн сүүдэргүй Гэгээн шүлэг бичихсэн
Хүйтэн чулуун нүдээр Бүлээн орчлонг хайрсан Хөшөөнүүд хөлхөлдөнө Би эргэн тойрноо ажина Үхлийн уран бүтээл Үймрэх олон хөшөөнүүд Энд байна Энд тэд халуун амьсгаа Хайр дурлалаа тас цавчуулж Хүйтэн чулуун хөшөө болон Хөрч царцаж... Барлаг ч тэр Баяд ч тэр Шударга гараар бэлбүүрдүүлээд Шөнө шиг хүйтэн хөшөө болжээ Хар дарсан зүүд шиг Худлаа, Би амьд ...
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 289 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2010-11-24 -