Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-09-23

В.Харламовыг дуурайж бичсэн минь

     ...Нэг жижиг хотод их уудам талбай дээр том саарал байшин байдаг бөгөөд түүнд хэн ч байдаггүй гэж хүмүүс хэлэлцэх бүлгээ.
     Би тэнд очихоор шийдэв. Очлоо. Орох гэлээ. Хоёр хөшөө оруулсангүй. Тэгэхээр нь тэр хоёрыг нураачихаад орох гэтэл хаалга нь цоожтой, цоожны нүхээр харахад хүмүүсийн зөв ажээ.
     Тэнд ямар ч хүн алга. Харин дарга нар л байлаа. Тэгээд л тэр.
                         
*     *     *
     Би та нарт нэгэн түүх үгүүлье. Тэр түүх нэгэн сурах бичигт байлаа.
     Эвдэрхий баримал, шавар самбар дээрхи үл мэдэх бичигтэй зурагтай тийм л түүх. Нэг удаа тэр түүхийг эрээд олсонгүй. Хэзээ хойно зуслангийн байшингийн модон жорлонд байсныг олсон. Тэр түүх надад ингэж л хэрэг болсон юм даа.

*     *     *
     Ангараг гарагийн хүний тухай мэдэх үү? Тэр дэлхий дээр байхгүй. Орос, Япон, Америкт ч байхгүй. Ангараг гараг дэлхий дээр байхгүй юм чинь яаж ч байх вэ дээ.
     Ангараг гараг дээр ангарагийн хүн байхгүй. Ангараг гарагийн хүн гэж байхгүй юм чинь ангараг гараг дээр юу гэж байх вэ дээ. Тиймээ?

*     *     *
     Азтай хүний тухай үгүүлье. Тэр залуу дандаа л азтай явдаг байлаа. Ажил, сургууль, хүүхэн гээд л бүгд жинхэнэ азтаных. Тэр нэг удаа сугалаа сугалжээ. Үүнд гайхах ч хэрэггүй, түүн шиг азтай хүн энэ саарал хотод л лав байхгүй.. 
     Тэр хожсон мөнгөөрөө машин худалдаж авахаар гарлаа. Авъя гэж бодож байсан машин нь булан тойроод гараад ирлээ. Мань азтан машины хамрыг л харж амжжээ. Тэгээд л нас барчихсан.



. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 424 удаа

Сэтгэгдлүүд

2011-09-24 -

Бичсэн: Зочин
ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-09-25 - таалагдлаа

Бичсэн: Zurai
энэ блог сонирхолтой санагдлаа, энэ удаад энэ хэсгийг уншаал өнгөрлөө, дараа тухтай сууя даа, амжилт
. Шууд холбоос

2010-09-23 -

Бичсэн: upshot_gp
гай болж нас барсан нь  хүртэл аздаа. ярзайтал инээх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 75247 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 31 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн