Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-09-21

Амьд хүмүүсийн дунд...

Ангилал: үгүүллэг
     Улаанбаатар... Мэдээж дэлхийн бусад хотуудтай харьцуулахад жижигэвтэр авч дотроо хүйтэн, бурангуй нүсэр агаад ядуус нь нохой мэт үхэж, баячууд нь тэсийтэлээ таргалж байдаг тэр л хотуудын нэг.
     Үхэж байгаа өлбөн хоосон, хувцасны тамтаг мөрөндөө эгэлдрэглэсэн, бөөсөндөө баригдсан амьтны дэргэдүүр арай танагтайчууд нь гишгэх алдан явж өнгөрдөг гудамжнуудтай, Эзэн Чингисийн удам гэцгээх авч тэр нь хэнд хүртээлтэйг ч үл мэдэх гуйлгачин ядуус, тэнэмэл хүүхдүүдийн өлмөн зэлмүүн харц алхам бүрт тээглэх бохир заваан зам, шат, тоос шороо хийсэн оволзож, утаа униар суунагласан энэ хотыг Улаанбаатар гэнэ.
     Чихэнд "Гоё! 107ФМ радио, рекламны алба" гэх чамин үг сонсогдож, өөдөө сөөргөө ямбий хуучин машин давхилдана. Доржийн сэтгэл ч бас энэхүү гудамж шиг л байлаа.
     Утаа униар дүүрэн гэр хорооллын гудамж дундуур тэрбээр толгойгоо ганзаглан уруудав.
     Итгэл найдвар нь аль хэдийнэ замхарч алга болоод сэтгэлд нь нууцхан ургасан үл гүйцэлдэх мөрөөдлөө хүчээр дарж сурсан хүний янзтай тэнгэр өөд сэм ширтсэнээ дахиад л газар шагайлаа. Тэрбээр өмхий ханхалсан гудамж шувт уруудан таваргасаар хот руу орж явчихав.
     Хаврын шороотой салхи үе үе дэгдэлхийлсэн гудамж дахь хүмүүс нэгнийхээ араар орж, эсвэл цув сэлтээ толгой дээрээ нөмөрнө. Гэнэт салхи тогтон нар сулхан илчээрээ бүлээсгэхэд хавсрага салхинд харшсан хүмүүсийн царайд үл мэдэгдэх инээмсэглэл тодорно.
     Харин Доржид захыг нь босгох төдий жинсэн хүрэмнээс өөр дулаан юм байсангүй. Өнгөрсөн өвлийн турш энэ хүрмээ л өмссөн ч хөлдөж үхсэнгүй, малчдын яриагаар "онд оржээ". Түүний "Head & Shoulders"-ээр угааж намирсан зөөлөн үсэнд нь шороо тоос шигдээд зунгааралдаж орхиж.
     Гэвч Дорж энэ бүхнээ анзаарсангүй. Улаанбаатарын хар бараан тэнгэр дор, аж төрлийн төлөөх бохир хүнд өдрүүдийг туучин, энэ хотын бүдүүлэг мухар бодол, мэнэрэн хуйлрах амьдралын үймээн, тамын амьтадын үйлт хөлхөлдөөн, сөргөлдөөн дунд урссаар сэтгэл зүрхэн дэх ариун нандин бүхнээ гээж бүр лоймол амьтан болж хоцроод болж буй бүх л зүйлийг явдал дундаа хайнгуут ажиглан өнгөрөөх бөгөөд хамгийн аймшигтай, эмгэнэлт өрөвдмөөр юмыг ч урхаг холбогдолыг нь үл ухан харсан төдий болно.
     Дорж хөлсөө арчин ногоон гэрэл хүлээн зогстол гэнэт модны цаана машины тоормос огцом гишгэх чимээ дуулдан дугуй хяхтнан чирэгдэж нэг юм түсхийн дуугарч хүмүүс хүүе хааяа болоод явчихав.     Зам дээр цусандаа хутгалдан хэвтэх залуугийн дэргэд таксины жолооч хариугүй настай хүн толгойгоо барин дэвхцэж, гэнэт олныг яран эрээн мод барьсан цагдаа тэрхүү босоо, хэвтээ хоёрыг чиглэн очив. Хоёр хэрээ гуагалсаар гэрлийн өндөр шон дээр очиж суулаа.
     -Үхчихсэн үү?
     -Тиймээ. Газар дээрээ нам.

                                                                                *     *     *

     Дорж цаашаа сажлав. Ингээд нэг хүн өнгөрчээ хөөрхий. 25 дугаар эмийн сангийн дэргэд энэ хүний үхлийн шороо  пурхийсэн юм биз дээ. Дорж ийн бодсон ч түүний сэтгэлд уй гуниг, баяр баясал, харуусал, гайхал ч төрсөнгүй. Ядаж амандаа маань ч хэлсэнгүй. Ном зохиол дээр гардаг шиг цээж дотор нь хөндий хоосон болсонгүй харин хажуугаар нь хий дэмий шогшрон өнгөрөх хүмүүсийн нэг нь зайрмагаа алдан унагаахад нь хайран юм гэж боджээ.
     Хн, хүн бүдрээд л ойчдог ш дээ. Тэгээд яагаав. Энэ залуу бүдрээд ойчихдоо аз нь дутаад машин доогуур орчихож.
     Цааш сажилсаар 50 мянгатын хавьд бас л бөөн хүн шавж, цагдаа, түргэний тэрэгний дохио хангинахыг сонсоод Дорж "Өглөө хачин байсан юмаа. Толгой хоосон оргиод, өнөөдөр надтай их юм таарах нь л дээ" гэж бодсоор гэнэт загатнасан хамраа маажин тэр зүг дөхлөө.
     Эмч нар носилкоо чирсээр газар хэвтээ хоёр охины зүг очих харагдана. Нэгийх нь жинсэн өмд пүүзтэй хөл нь хачин эвгүй нугарч тавхайгаараа дотогшоо эргэжээ.. Хоёул гараа алдлан хэвтэх авч хөтөлцөж байсан бололтой, нэг нэгнээсээ зуурсан мэт харагдана. Харин толгойнууд нь хий нь гарсан хаймран бөмбөг мэт тал нь байхгүй юм шиг үзэгдэв.
     -Энэ хоёр яасан юм бэ?
     -Аа мэдэхгүй Христийн шашнаас л болоо биз.
     -Үгүй ээ байрныхаа нэг бандид хоёулаа зэрэг дурласан юм гэнэ гэсэн хэсэг бусаг үг Доржийн чихэнд хүрэв. Хн, зүгээр эм л уучихгүй гэж тэр хайнга бодоод цаашаа дахин сажлав.

                                                                                 *   *   *

     Бага үдэд хуйсагнасан салхи шороо босоод байсан нь гэнэт нам гүм агаад тогтуун тайван болжээ. Д сажилсаар л...
     "Хурандааг хэн ч хүлээсэнгүй
     Хурандаад нэг ч захиа ирсэнгүй..." гэх шиг элдэв хий юм дуулдахад тэр толгойгоо хоёр хүчтэй сэгсэрвэл чихэнд нь дахиж сонсогдсонгүй.
     Нэгэн байрны гадаах хогийн савын дэргэд аятайхан царай зүстэй ч тун муу хувцастай залуу хий гөлрөн тамхи баагиулан сууна. Хажууд нь түүнээс ч илүү ноорхой хувцастай , хатаж хорчийсон, хариугүй туранхай нэг муу өвгөний царай хэдийгээр тас хар авч цонхийсон нь илт мэдэгдэм бөгөөд хорвоогийн хэргийг нэгэнт дуусгахаар шийдсэн хүний шинжтэй тэнгэр өөд сөлийн ширтэх аж. Түүний нүд хааяа нэг анивчих нь арай л амьсгаа татчихаагүй шинжтэй. Түүний доор картонон цаас дэвсэж, тоосго дэрлүүлжээ. Хажууд нь гайхшаа барсан царайтай хэдэн цагдаа холхино.
     Дорж халааснаасаа гараа авч зориглон нэгэн цагдаад ойртож:
     -Энэ хүн яасийн? гэвэл цагдаа хариуд нь санаандгүй цайлганаар:
     -Энэ хажуугийн траншейд хүн орилоод байхаар нь ирвэл энэ өвгөн байна. Бие нь өвдсөн бололтой байхаар нь түргэн дуудлаа.
     -Тэгээд эмч ирсэн үү?
     -Ирсэн. Даанч ямар ч харъяалалгүй болохоор авч явсангүй дээ.
     -Ямар ч харъяалалгүй гэдэг чинь монгол хүн биш хужаа гэсэн үг үү?
     -Ямар юмных нь хужаа бах вэ дээ. Урьд нь хөдөө "Социализмын зам" нэгдлийн хоньчин, "Улсын аварга" малчин байсан хүн байхгүй юу. Манай Чингэлтэй дүүрэгт хог түүж амьдраад арваад жил болж байгаа юм. Бид сайн мэднэ.
     -Өө тийм үү. Доржид хэлэх үг олдсонгүй. Харин цагдаа цааш нь үргэлжлүүлэн бодолд автсан дуугаар:
     -Бид ч бараг үхэхийг нь хүлээгээд сууж байна. Сая бид мөнгөө нийлүүлж байгаад 10 хуушуур, ганц ундаа авч өглөө. Хөөрхий зайлуул хэд хоног хэлэн дээрээ юм тавиагүй янзтай гэснээ цаадуулыгаа дуудахад нь очоод эргэн ирж:
     -Өнгөрчихсөн байна гэж санаа нь амран дуугарав.
     Өвгөний царай жигдрэн тайвширсан янзтай, түүний үхлийн өмнөх шаналал нүүрнээс нь арилаад сайн ажиглавал нэг муу инээвхийлэх аятай. Доржид яагаад ч юм нэг баясал төрж сэтгэл нь хөнгөрөв. Тэрээр нэгэнтээ мөрөө хавчаад цааш сажлав. Түүний нүүрэн дээрхи инээмсэглэл улам томорч бүр хөхрөв. Цагдаа тоож ярьсанд нь баярласан юм болов уу. Тэр ер нь амьд авч үхсэн мэт. Эсвэл үхдэлүүдийн дундах цор ганц амьд хүн ч юм шиг...
  

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 290 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-27 -

Бичсэн: Зочин
Онцгойнхон гэж өмдгүй мөртлөө өрөөлд бандаажаа тайлаад л өгөх хүмүүс дээ.
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: upshot_gp
заза, rolling eyes тийм байхаа, хүний амьдрал баялаг шүүдээ, тяхябюхбямб\
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: LetMaidar
Намайг үзсэн болгоноо хэлвэл чи худлаа ярьж бна гэхнээ. Шударга хэлэхэд юм үзээгүй хүн л хүнд итгэдэггүй юм. Би Жигүүрт итгэж байна. Онцгой байдлынхныг сайн мэднэ. Би өөрөө цагдаа байсан хүн. Хүн хэзээ ч ийм юмаар тоглодоггүй юм. Үхсэн хүн хараад, бас задланд гэрчээр орж байснаа санах бүр надад үнэр нь үнэртдэг. Хүн гэдэг үхэхээрээ машинд дайруулсан гөлөгнөөс юугаар ч өөр бус гэдгийг би мэднэ.
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: upshot_gp
гайхалтай юмаа, их юм үзэх нь дээ.
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: LetMaidar
Үгүй байхаа. Ийм юмаар тоглодоггүй юм апшотоо.
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: upshot_gp
наад жигүүр чинь худал ярьж байгаа байхаа, итгэмээргүй юм ярих юм.
Азаар хийлээ гэхэд хагас өдөр л болсон доо ярзайтал инээх хөөрхий
. Шууд холбоос

2010-10-22 -

Бичсэн: LetMaidar
Жигүүрийгээ тийм эр зоригтоны ажил хийдэг байсан гэж мэдсэнгүй. тэврэлт
. Шууд холбоос

2010-10-06 -

Бичсэн: luna
би энийг талыг нь эртээр уншаад төгсгөлийг нь өнөөдөр уншлаа шд...ккк...
зав гарахгүймөө...

энэ аймар таалагдсан.


амжилт..... nerd
. Шууд холбоос

2010-10-06 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Бага залуудаа би Гал сөнөөгч байсийн. Тэгсэн энэ өгүүллэгийг унштал Нөгөө шатаж үхсэн хүнийг нурганаас татаж гаргаж байтал гарт минь тасраад ирсэн гар нь харагдаад....

Утаа униар хиншүү хярвас үхсэн хүний үнэр, аварах гэж гичээж байгаа би өөрөө.. өөртөө харагдсиймөө тэгээд л sick whew! whew!
. Шууд холбоос

2010-10-02 -

Бичсэн: Зочин
Баярлалаа. Хичээнээ.
. Шууд холбоос

2010-10-02 -

Бичсэн: boldbaatar
Чиний энэ бичсэн зүйл үнэхээр сайн болжээ. Амьдралын бодит асуудалыг улам нарийн гаргаж бичиж байгаарай. Сэтгэл өвддөг ч унших ёстой гэж боддог юм.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 75253 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 32 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн