Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-09-25

Урд шөнийн зүүд /Улаан дөрвөлжин, хар загалмай, цагаан дугуй/

Ангилал: үгүүллэг
     Би түүнийг харав. Түүний царай аймшигтай цонхийж, бас дээр нь яр, шарх гарсан байлаа. Тэрбээр улаан дөрвөлжин дотроос ердөө ч гарч чадахгүй аж. Би түүнийг өрөвдөж байлаа. Энэ бол зүүдний минь нэгдүгээр үзэгдэл. Улаан дөрвөлжин. Түүн доторх хайр минь. Анхны бөгөөд ... хайр. Дөрвөлжин нэлэнхүйдээ улаан бөгөөд, өнцөг бүрдээ улаан цэгтэй. Тэр улаан дөрвөлжин тоолж баршгүй улаан цэгээс бүрдсэн агаад тэр дотор улаан шархтай, улаан яртай бүсгүй хүн байлаа. Уг нь тэр нүд л дээ. Дэргэд нь хав хар загалмай байх ажээ. Хав хар загалмайд намайг цовдолсон байх бөгөөд ам их цангаж байлаа. Миний нүднээс нулимсны оронд цус урсаж байв. Миний оршуулга...
     Ийнхүү би өөрийгөө оршуулж дуусаад хугас нь үлдсэн шилтэй архиа тэмтэрч олов. Уусан ч ус ч, архи ч амтагдахгүй. Улам их архи уухыг хүснэ. Дорж ийнхүү сэрэв. Ув улаан дөрвөлжин, хав хар загалмай, Мөн цагаан дугуй. Унтаж байлаа гэж бодсон нь үгүй бөгөөд тэр гудамжинд алхаж явжээ. Гэнэт цагдаа гарч ирэв. Доржийг торголоо.
     Чи улсын мөнгөн тэмдэгт ингэж авч явдаг юм уу? гэж цагдаа банди омогдов. Өөр шалтгаан оолж чадаагүй тэр цагдаа:
     -Би өлсөөд байна. Хуушуур авч идэх гэсэн юм гэж үнэнээ хэлсэн бол Дорж түүнд мөнгө өгөх л байсан юм. Тэр цав цагаан дугуйд, ямар ч өнцөггүй тэр дугуйд гав ганцаараа би тэнүүчлэв. Чи улаан дөрвөлжинд орооч гэж би өөртөө хэллээ. Гэвч тэр хав хар загалмай бүхий улаан дөрвөлжин рүү би орж чадахгүйнээ. Гэнэт хажуугаар миний найз нар махир монгол сэлэм далайн пижигнэлдэн гүйлдэж, учиргүй хорсолтойгоор амаа муруйлган орос цэргүүдийн толгойг цэнхэр, бор, хар, шар нүдтэйг нь үл хайхран үг дуугүй тас цавчин хаяна. Бүрээ дуугарав. Бишээ цагны сэрүүлэг байлаа. Тэр цаг яг төгсгөлийн том цэг шиг харагдав. Гэхдээ том цав цагаан цэг. Энэ зүүд байлаа.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 417 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-06 -

Бичсэн: Чойрын Хүү
Өө ашгүй Майдарт мань туслах буянтай хүмүүс гарч ирж байгаад үнээр баяртай байна алга ташилт тэврэлт
. Шууд холбоос

2010-10-06 -

Бичсэн: duraaraa_ulzi
smug ene oguullegiig anxaaraltai unshlaa. gexdee tiim ch sain xelj medexgui bna... uchir n ertunciig xarax minii oncgoos arai oor yum. Yag l zoxiolch Galsansux axiin POST PANK shulguudtei agaar negen medremj awlaa. ix sonin uncguus xarj bichsen bna. edgeer uwurmuc oguulleguudiig nom bolgoj olnii xurteel bolgox ajild tani undur amjilt xusie. uuriinxuu xemjeend tusalnaa.


Зассан: smaidar хэзээ: 2010-10-6 07:34 PM
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 75240 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 30 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн