Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-09-20

Автобусны цонхоор ертөнц харагдана6

Ангилал: үгүүллэг
ТӨГСГӨЛ...
     ...Баарнаас гарлаа. Одод анивчих тэнгэр. Харих хэрэгтэй, унаа, такси.
     -Хороолол орох уу?
     -Орно. Суу, суу.
     -За. Миний өмнө хоёр залуу сууна. Нэг нь жолоо барьж, нөгөө урт үст нь бохь зажилж, тамхи баагиулна.
     -За ирлээ. 500-г өгчих.
     -Мм. Мөнгө байдаггүй.
     -Юу? Тоглоод байна уу новш чинь.
     -Үгүй ээ. Үнэн.
     Урт үст үсрэн гарч ирээд намайг машинаас гулд татан чирч гаргав. Түүний урт хөл яах ийхийн зуургүй элгэнд бууж би гэдэг хүн атиралдан унахад, харин аз болоход зөөлөн биеийн тамирийн шаахайтай хөл нь дахиад л нүүрэн дээр оч манартал дэвслээ.
     -Хөөе босоорой залуу. Би нүдээ нээлээ. Одод анивчсан хэвээрээ.  ӨӨ цагдаа нар...
     -Яасан согтуу явна уу та?
     -Үгүй зодуулаад... гэж арай чүү хэллээ. Хэл аманд минь багтахаа байчихаж..
     -Пөөх нүүр амыг нь нэл цус. Одоо харьж чадах уу?
     -Чаднаа. Баярлалаа.


                                                            *     *     *


     -Уучлаарай наад сандал дээр чинь хүүхдээ суулгачих уу гэх эмэгтэй хүний ялдам дуу намайг бодлоос минь ангижрууллаа.
     -Өө, тэгэлгүй яахав.


                                                           *     *     *

     Би орон дээрээ өндийж толгойгоо бариад хэсэг суув. Дотор муухайрч, огидос хүрэн, толгой заадлаараа салах нуу гэмээр анггалзахад гараараа салсан толгойгоо бөөгнүүлэн атгалаа.
     -Түй, ийм амьдрал байдаг юм уу? Өглөө, өдөр, орой гэж гурван цаг надад байдаг. Өдөр бүр адилхан. Өнөөдөр, маргааш ч бас тэр.  Автобус, баар, өглөө нь ингээд суух.
     Үгүй би архиний тухай бодохгүйг хичээнэ. Миний дотно бүхэн холдож хөндийрч. Ээжийнхээ дулаахан зөөлөн гараар толгойгоо нэг илүүлэхсэн тэгвэл зүгээр болон доо.
     Би юу хүлээж, юунд итгэж хорвоогийн бор хоногийг өнгөрүүлнэ вэ?
     -Юу ч хүлээгээгүй, юунд ч итгээгүй. Хүүхнүүд мөнгөтэй Доржид нялуурч, мөнгөгүй Доржийг хялам ч хийхгүй.


                                                            *     *     *


     -Дахиад чи хүүхэд зодоод үзээрэй, мэдэв үү чи!
     -Аааанн хэмээн орилох бяцхан охин, уурлаж хилэгнэсэн хажуу айлын эхнэр, дагавар охиноо хүүхдийг нь чимхсэн, эсвэл чихэр булаасан хэргээр шийтгэж буй нь энэ. Энэ охин бид хоёр таарч дээ.


                                                            *    *     *


     -Буух уу?
     -Буулаа, буулаа. Би урдаас зүтгэх олны дундуур арай чүү зүтгэсээр цардмал зам дээ хөл тавив. ОДОО ХААЧИХ ВЭ?!

ТӨГСӨВ.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 277 удаа

Сэтгэгдлүүд

2010-12-24 - setgegdel

Бичсэн: L.Monkhtor (зочин)
Buteeliig chini unshlaa. sanaa chuhal. uran zohiol bol uran yaruu baih gedeg zarchim delhiid uilchildeg gedgiig saitar bodooroi. Bichij baina gedeg l ih amjilt yum shuu. Sain bich dee.
. Шууд холбоос

2010-09-21 -

Бичсэн: dao
bi saya yu unshchihvaa joohon bj bgad dahiad neg unshihaas
. Шууд холбоос

2010-09-21 -

Бичсэн: ch bch bh (зочин)
dajgui ee
. Шууд холбоос

2010-09-20 -

Бичсэн: dadido
Надад таалагдаж байна. Гэхдээ надад таалуулах гэж бичээгүй л байх л даа.
. Шууд холбоос

2010-09-20 -

Бичсэн: upshot_gp (зочин)
өчигдөр таны зохиолыг залхуураад уншаагүй юм л даа. дөнгөж сая уншлаа. үнэхээр сайн бичсэн байна. яг л мастер маргарита 2 шиг. өө нээрээ та ном гаргавал би худалдаж авнаа. хичээгээрэй
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 74726 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 34 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн