2010-09-17
Автобусны цонхоор ертөнц харагдана5
ҮРГЭЛЖЛЭЛ... I'll never fall in love again. Яагаад тэр билээ. Love is a pain, a sorrow and a lie but the nothing. Магадгүй чи бүхнийг үзсэн болоод ингэж дуулна? Дурлал гэдэг худал хуурмаг, гуниг зовлон, эмгэнэлээс өөр юу ч биш. Би магнитфон доторх дуучинтай ийн ярина. I'm so young. I'm twenty years old. But my love's hundred years old over... Автобусны цонхоор биш ээ цонхнгы шилэн дээрээс чи намайг хараад л, би чамайг ширтээд л. Хилэнт хорвоогийн заяасан тавилангаар Ертөнцийн Эзний өчүүхэн хурга би үүлэн зардсаар чамдаа үг тээнэм. Би яагаад энд, чи юунд тэртээ алсад сууна вэ? -Доржоо, авгайнхаа захидлыг уншаач дээ. Тэгэх үү? Зөнгөр, Далчак, Зундуй нар ийн гуйна. Би уншиж эхэллээ. "Хайрт минь, эр цэргийн албаа эндэлгүй сайн хаагаарай." гэж эхлэнэ. Үлгэр ингэж төгсдөг. ... "...чамайгаа би яасан их санана вэ. Чи өдрийн минь бодол, шөнийн минь зүүд юмдаа. Чамдаа хайртай шүү. Мянгантаа үнсье. Үүрд хүлээгч А" Ингэж төгсжээ. Харин үлгэр бол ингэж эхэлдэг. Зөнгөрийн мулгуу харцанд тийм гэхийн тэмдэггүй зөөлөн совин илэрч: -Авгайтай болохсон. Яаж болох вэ Эцэгээ? Үлгэрт бас ингэж асуудаг. -Зөнгөр минь авгай болох бүсгүй өөрөө л чамайг олоод ирнэ. Эрсний хэрэггүй. Хэрэггүй. Харин үлгэрт ингэж хариулдаг бил үү?
* * *
-Буух уу? -Үгүй. -Тэгвэл хойшоо зогсооч. Би автобусны хаалганаас холдож сул суудал олж суулаа. Мэдээж цонхны хажууд. Аяа байшин болоод автобусанд цонх байхгүй бол ертөнцийг би хаагуур харахсан бил ээ? Миний өмнөөс харсан суудал дээр нэгэн эрхэмсэг хатагтай жижигхэн хөөрхөн бээжин хаванд үнэтэй шоколад идүүлнэ. Долоолгоно. Миний хажууд суудлаас барин зогсох тэнэмэл жаал халтар нүүрэндээ атаархал тодоруулан хар гартаа барьсан гялгар уутандаа гудамжны мухлаг, цайны газраас түүж олж авсан хуушуурын гурил, талх, сандвич, хамбургэр, наплеон тортны үлдэгдэл хийгээд тас атган зогсоно. Би тэр жаалд халааснаасаа "Сникэрс" гарган өгвөл гайхаж, эмээсэн харцаар намайг ширтсэн хэр нь ухасхийн авч арын суудал руу очин цаасыг нь ураад үмхэлж эхлэв. Яг л хэн нэгэн булаах вий гэсэн мэт. Хатагтайн нүүр улайж надад хандан: -Би ч гэсэн түүнд шоколад өгье гэж бодсон юмсан хэмээн бувтанахад би дэмий л мөрөө хавчив. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ....
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 208 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|