Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-10-23

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 4

Сүүдэртээ шингэтлээ наранд шарагдаж
Сэнгэнэм үнэрт тамхинд мансуурч
Өрөөлийн дуудахад өөрийн буйг сая л ухаарч
Өдөр хоногийг уйтгарлан өнгөрөөж явахдаа
     Нартай тэнгэрт гялалзах одыг гэнэт хараад
     Намайг хайрлаач гэж аяархан шивнэсэн
Өөрийн эрхгүй хэлсэн үгэндээ цочиж
Өнгөт хорвоог сая л анзаарсан
     Тэр од чи минь байсан юм
     Тэгэхэд чамд хайртайгаа мэдэрсэн юм.

*  *  *

Зуун жил чамайгаа хайгаад олоогүй юм шиг
Зүрх минь зуурдхан гунигтай
Зүсэлж оноогүй явсан дурлал минь
Зөндөө эрсэн дээ чамайгаа

*  *  *

Хэнд ч юм бэ шүлэг бичсэнээ
          Мэдэхгүй л байж дээ
Хэзээ ч юм учрах чамдаа
          Дурласан л байж дээ
Хөмсөг нүд чинь сэтгэлд
          сэтгэлд тодхон байж дээ
Хэн л болдоо харин
          мэддэггүй байж дээ
Холын холд байдаг гэж
          итгэдэг байж дээ
Хажууд хамт байсныг л
          Мэддэггүй байж дээ

PS: 1989 онд бичсэн 10 жилийн минь шүлэгнүүд ухаантай юм. Бас болоогүй "Хайр" гээд гарчиг өгчихжээ.



. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 249 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-25 -

Бичсэн: Gishuut
tsagaa tulahaar bur tamhi hoolnii mongo ch olddoggui shd. mongiig oloh bish hiih heregtei gej sanagddag. buh yum commercial bolson horvoo doo...
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Гишүүтэд: -надад үнэнээ хэлэхэд мөнгө олдохгүй бнаа. Ном гаргая гэвч мөнгө олдохгүй болохоор хэцүү. Ямар сайндаа блог нээж сэтгэлийн таашаал авч бнаа. Уг нь 1000 ногоон болно гэж манай найз нар яриад байдаг. хэвлэлийн жижиг цэхтэй ч тэд намайг ивээн тэтгэж зүрхлэхгүй бгаа юм.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: Gishuut
goyo mortuud bnaa. nomoo hurdan gargaarai. gargachihaad hurdan yavuulaarai. hehe
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: sarnai (зочин)
minii neriig magtsand thanks.ter dundaa shuleg gesend
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Ха, хэрэв би өвгөн болохоороо Сарнай нэртэй эмгэнтэй найзаараа бахарханаа.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: сарнай (зочин)
би эмээ болохоороо их даруу эмээ болно тэгэхгүй бол миний нэр эмээд арай бишээ ичмээр ч юм шиг
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
I'm just joking Rose, you're name is poem.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: сарнай (зочин)
аан яасан муухай ийн
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Бичиж болно ш дээ

Чи минь амьдрал үзжээ
Чамайгаа би яагаад ч гүйцэхгүй нь
Чи минь эмээ болжээ
Чингэхдээ өвөө нарыг гүйцээхнэ ... гээд л ... инээх инээх инээх
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: сарнай (зочин)
20жилийн өмнө дурлаж явсан нас гэж үү?тийм дээ.би бас 20 жилийн дараа эмээ болоод сууж байхдаа хайрын шүлэг бичээд суухгүй бх
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Хаа байсан 20 жилийн өмнө л ийм юм бичиж байждээ. Одоо миний сэтгэл ЮУ болсныг өөрөө ч мэддэггүй.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: sarnai (зочин)
ene shuleg uneheer ih taalagdaj bna.ta haaya ch gesen iimerhuu uyangiin haliltai yum bichij bgaach
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: LetMaidar
Тийм бололтой.
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: Garin
ter badarchin ajlaa sain hiijee алга ташилт
. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: LetMaidar
Тэнэмэл нэгэн бадарчин байж гэнэ
Тааралдсанаа дандаа ажиглаж явжээ
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 75400 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 21 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн