Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-10-19

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 2

Амьдралдаа хөл алдан бүдэрч
Арга буюу цээжинд минь харуусал төрөхөд
Аргагүйн эрхэнд Бурханд залбирмаар үед
Аг атган гар зангидаж
Аврал өршөөл эрдэгүйсэн
Итгэл, уйлах энэ бүхэн амархандаа
Ингүүн нэг тэвчин өнгөрөөд
Хэнд ч гараа сунгалгүй
Хувь заяаныхаа гольдролоор урсаад
Мөнхөд мөрөөдөхийн гансралд ч би
Мөргөл үйлдэж арга тасармааргүй байна

Ялмын жимс хүртээд
Холбирон дүүлэх тагтаа шиг
Ягаан дарс шимэн ядан суугаа
Хацар нь улайсан бүсгүй шиг
Яг л дорнын тэнгэр сүлсэн
Үүрийн цагаан гэгээ шиг
Ядарч уйлж суутал
Гэнэтхэн ээж минь ороод ирэх шиг
Ямар ч гунигийн сүүдэргүй
Гэгээн шүлэг бичихсэн

Хүйтэн чулуун нүдээр
Бүлээн орчлонг хайрсан
Хөшөөнүүд хөлхөлдөнө
Би эргэн тойрноо ажина
Үхлийн уран бүтээл
Үймрэх олон хөшөөнүүд
Энд байна
Энд тэд халуун амьсгаа
Хайр дурлалаа тас цавчуулж
Хүйтэн чулуун хөшөө болон
Хөрч царцаж...
Барлаг ч тэр
Баяд ч тэр
Шударга гараар бэлбүүрдүүлээд
Шөнө шиг хүйтэн хөшөө болжээ
Хар дарсан зүүд шиг
Худлаа, Би амьд ...

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 289 удаа

Сэтгэгдлүүд

2010-11-24 -

Бичсэн: Зочин
ягаад болохгүй гэж? Азаа? эргэлзэх
. Шууд холбоос

2010-11-21 -

Бичсэн: Азжаргал
энэ чинь одоо би шүлэгэнд дурладаг болохнууу дэ ирмэх
. Шууд холбоос

2010-11-21 -

Бичсэн: upshot
тэгээд яаж иймэрхүү хэцүү байдлаас гардаг юм? ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-21 -

Бичсэн: Цагаан хараацай
гоё шүү таалагдсан таалагдсан чиний гологдсон шүлгүүд.
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: LetMaidar
Тэгэж сэтгэлээр унаад яах вэ? Би хамраараа газар шааж л явлаа. Гэхдээ босож ирж нүүрээ арчаад л алхсан.
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: Зочин
amidraldaa hol aldan buderehed buh zuil hudlaa huumarch sanagddag.burhaniig hurtel uzen yadna.oortoo hurtel setgel dunduur .onoodor muuhsi odor bna aa.
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: Зочин
nadad onoodriin shuleg mash ih taalagdaj bna.yamarch gunigiin suudergui gegeen amidrahsan .....................................................
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: LetMaidar
А мерикийн монголчуудаа энэ Гишүүт гэж хэн болохыг мэдэх хүн бна уу? ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: Gishuut
tegvel tanilaa hehe
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: LetMaidar
тиймдээ.
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: Gishuut
hi maidaraa. chamaig tanidag ch yum shig. chi setguulch monhbayar, bas taliigaach anudariin naiz bish z?
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: LetMaidar
баярлах тормолзох тормолзох эргэлзэх улайх улайх харин ямар үгийг нь ашигласнаа хэлж бгаарай хахаха
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: StarLight
Нээрэн нэг асуух зүйл байна. Таны шүлгэнүүдээс энд тэнд хааяахан найзуудтайгаа нийлэхдээ сонирхуулж болно биздээ. Хатуу ч гэсэн үнэн үгс их олон байх юмаа. Чихэр шиг худаа үгс олон хэлж байсан. Харин цөс шиг үнэн үгс хэлье гэхнээ ч ухаанд буухгүй юм. Таны үгнээс зээл юү л гэж.
. Шууд холбоос

2010-10-20 -

Бичсэн: StarLight
Майдар ахаа би нэг бичлэг оруулчих лаа. Та үзээд саналаа хэлээч. Таны үг хурц, ухаан уужим болохоор үгийг чинь сонсохыг хүсэж байна.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 75404 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 24 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн