2010-10-18
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс
Зүггүй бодлоор энгэрийг чинь тэмтчихэд Зүүмгэр нүдээрээ чи басан мишээж суусансан Задран асгарах үс чинь торгон давалгаа шиг Зөөлөн хэлээрээ уруулаа шилэмдээд за алив... Залуу хөөрхөн хацар чинь ялимгүй улайгаад Зах энгэрээ яран намайг өдөөгүй бил үү Мансууран тамирдсан нүдээ буруулаад байх юм чи Манантсан харцнаас чинь өөрийгөө олъё л доо
* * *
Усанд умбах бүсгүйн Хүйсний гүн нүхэнд Харц минь бүдэрэхэд Уран бэлхүүсний намилзах Хөвөн зөөлөн долгион Хацрыг минь илэхэд Урсгал хурц нүдээрээ Хайр амлан ширтэхэд Халуун цус зогслоо.
* * *
Налмайтал унжих сормуусыг чинь хараад Согтуу байсныг чи мэдээгүй Надад хайртайг чинь мэдэх гээд Уйлуулж орхисноо би гадарлаагүй Намрын дунд сард хуримандаа уринаа гэж Намайг тэврээд үнсэхдээ чи бүр ч санаагүй ээ.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 276 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2010-10-19 -