2010-10-18
Шаазгайтай ярьдаг хүүгийн бодол
Оршил Нээрэн дандаа хүнд үгүүллэг болжээ. Тэгээд энэ удаа нэг цагаахан үгүүллэгээ нисгэлээ. Бариад аваарай хүмүүсээ... Зохиогч
Сургуулийн хашаанд Дорж ангийнхантайгаа тоглож байтал нэг шаазгай нисэж ирээд танайд хүн иржээ, ээж чинь дуудаад байна гэхэд нь тэрбээр гэр рүүгээ яаран гүйлээ. Гудамж сүлжин гүйхээс залхуурах учир замыг нь өргөн авч гудамжнууд дээгүүр тавчихья. Яг гүүр шиг. Дорж гэртээ хурдан харигээ. -Яасан бэ ээжээ? -Дорж минь чи том болжээ. Хотод сургуульд ордоо. 9-р анги шүү дээ. /Би том болжээ/ Чи энд сураад сургууль авахгүй. Ах чинь чамайг авахаар ирлээ. -За явъя. Ингээд л явлаа. Очлоо. Хотын сургууль. Шинэ ангийнхан. Бүгд шинэ. Хэвийн байдалд орохыг л хичээж байлаа. Алтаагүйгээр энд байж сурахыг... Тэгээд л халаасаа тэмтрэнэ. Пиджакны хармаанд нэг зураг, цээж зураг. Амьдрал үргэлжилсээр байна. Эцсийн зорилго дээд СУРГУУЛЬ. Дорж усанд орно. Энэ үед Алтаа их бодогдоноо гэж. Сайн сайхныг хүсэж байлаа. Өглөө нь цагаан даавуун дээр зурсан газрын зургаа баллуурдана. Ах жуумалзаад чиний насан дээр ганцаараа ийм муухай зурчихаад арилгаж суудаггүй байлаа ч гэх шиг. Таны сайхан зурдаг байсан тэндээл биз. Бас хүнтэй л хамжиж зурсан болдог байсан байжээж. Ахын эзгүйд мэдээж би эзэн. Тамхи, паав, нас арай болоогүй ээ. Зурагт. Мода сэтгүүл, тэгээд ванны өрөө. Манай ангийн /шинэ/ Урнаа гайгүй ч охин юм уу? Энд ирээгүй бол хөдөө сайхан байхгүй юу. Шаазгайнуудтай хууч хөөрөөд л. Хотын шаазгайнууд болохоор -Сонин унш. Сонин уншихгүй юу гэхээс цаашгүй. Ийм шаазгайнууд бас байдагаа. Эндээс нэн даруй явахгүй бол сэтгэцийн хямралд орох нь. Юу ч гэсэн толгойгоо угаая. Өө чёрт халуун ус алга даа. За за ашгүй залхуу хүрээд байсан юм. Хн дандаа л цэлмэг сайхан өдөр байх юм Бороо ордог ч болоосой. Тэгвэл Алтаагаа санаад цонхоор бороо харж уйтгарламаар байна. Цэлмэг болохоор гарч Урнаатай л уулзая даа. ... За байз Алтаад захиа бичье. Юу гэж хариу ирэх бол. Шуурга салхи бүү болоосой. Салхивч савахаар цочоод байх юм. Ээ энэ нарыг ээ. Ямар хурц юм бэ. Жаахан бүдэгрүүлчихье. Эсвэл үүл зурчихвал бороо орох болов уу. Өчигдөр сургуулийн үдэшлэг дээр Очироог Урнаатай бүжиглэхэд зүрх минь хөгжмийнх нь дуунаас чанга цохилж үнэн байдалд оруулдог юм даа. Түг Түг Түн Түн гээд л. Бүх хүн эргэж харсан шүү. Сандал доогуураа орчихсон чинь бие минь суугаад үлдсэн гэж байгаа. Хий гээд байхад бодол санаанд минь захирагддаггүй энэ биеийг ер нь яанадаа. Намайг хэцүү байдалд оруулна шүү. Нэг өдөр. Энэ шаазгай юу гээд байнаа. Одооны шаазгайнууд дандаа гадаад хэлээр ярьдаг болжээ. Аан салатны жор юм уу. Надад ямар хэрэгтэй юм. За за сургуульдаа явах цаг боллоо.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 307 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2010-10-22 -