Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-09-15

Автобусны цонхоор ертөнц харагдана 3

Ангилал: үгүүллэг
Үргэлжлэл...
     Би юундаа гансардаг юм бол. Амьдрал гэдэг чинь энэ шүү дээ. Би дуртай үедээ л түүнийг цонхоор, эсвэл автобусны цонхоор хараад, дургүй үедээ унтаад, зүүдлээд л...
     Жолооч хөгжим тавьж, хүмүүс тэр дууг хайхрамжгүй, унтан, буух гэж түлхэлцэн, орох гэж чаргууцалдан, зарим нь пар хийтэл инээд алдан, шивнэн, алмайран, гуниглан, дагаж аялан сонсоно.
     Words don't come easy to me. Харин тиймээ. Үг орж ирэхгүй, хэлэх үг ч үгүй. Дэвид чи үнэн юм дуулж байна. Үг ч юм уу, бодол ч юм уу нэг зүйл толгойд тэнүүчилэвч ам руу ер ойртохгүй.
     Би хүүхнүүдэд ямар харагддаг бол. Сайхан уу? Үгүй байхаа. Гэхдээ л муухай биш гэж горьдсон сэтгэлээ тайтгаруулаад нөгөө алаг нүдтийг харвал ёстой урдаас хялам хийгээд хажуугаар минь урагш ширтэх нь би гэдэг хүн харагдахгүй ердөө л хоосон зай байгаа юм шиг царай гаргав. Энэ муусайн хүүхнүүд үү? Дандаа ингэж байдаг юм. Харц минь өөрийн эрхгүй задгай энгэртэй даашинз руу нь шилжиж түхийсэн хоёр аятайхан хөхийг нь ширтэж эхлэхэд тэрээр илт уурсаж буруу харан зогсов. Гайгүй хөхтэй нь ганц чи биш дээ гэж инээд хүрэн бодоод цонх руу хартал ард хоёр жижигхэн юм миний тухай бурж байхыг  зүүн чих минь мэдрээд дэлдийж ирэв.
     -Хараач энэ ахыг..
     -Хи хи цамцных нь зах тас хар...
     Би ууртай гээч эргэж харвал хоёр сээтийсэн юм хоёр тийш харан бодвол хэлээ хазан жуумалзаж, миний хэл ч гэсэн аман дотроо тэсэж чадалгүй хөдөлж байсан ч гэсэн зүгээр л "Хм" гэж хоолой зассан дүр үзүүлэв.
     Одоо миний уур хүрч Рембогийн хүнд том калибрийн автомат буугаар автобусаар зорчигчдыг галлаж явлаа. Бараг бүх хуруундаа алт, монетон бөгжтэй бүдүүн авгай, үсээ гялайтал самнаж үнэтэй даавуугаар хийсэн сайн оёдолтой хослол, танан шигтгээтэй зангианы хавчууртай бүдүүн хар хүн хоёрын гэдэс рүү, саяны хоёр сээтгэр юмыг хүүхэд гэж өрөвдөхгүй сум шигтгэж гэх мэт... Энэ хоёр бүдүүн бясаа тэр Ланд мандандаа ядаж тэр Пажеродоо суухгүй юугаа хийж автобусанд суусан юм болоо. /Зохиогчоос: 1994 оны гар бичмэлдээ (энэ хоёр бясаа Эксель, Бенцэндээ ядаж Ладандаа суухгүй ... ) гэж байлаа. Гэвч өнөө үед энэ нь инээдтэй сонсогдох буй заа/
За за Рембогийн буугаар ч яахав. Миний ОВ7059 байхад л болно. Цэрэгт би ийм дугаартай АКМ буутай байсан юм. За цагдаад баригдаагүй дээрээ гэртээ харъя. Цамцаа угаая. Бас миний Мадонна хүлээж байгаа.


                                                                                                 *     *     *


     Мадонна эрхэмсэг, нимгэн, торгомсог, ягаан, сүрчиг бас бус юм үнэртсэн дотоожоо тайлсаар байгаа том зураг намайг орондоо ороход яг миний өмнө нүцэглэнэ. Тэгэхэд миний тачаал мөрөөдлөөс илүү галзуу, хурдан эрчимтэй юм миний гар 32 кг-ын туухайгаар тоглодог юм шиг болж би тэгээд хараал тавьсаар нүүр гарын алчуур авлаа. Би яг одоо Мадоннаг үзэн ядна. Хоёр ертөнцийн үед Оросууд түүнийг ажилчин гаралтай, хар арьстныг өмгөөлдөг гэж магтаад л...
     Одоо надад Мадонна юундаа негрүүдийг өмөөрөөд байдаг нь ойлгомжтой. ТҮЙ.
     Энэ аялга үгийг би ямагт шүлстэйгээ үсэргэж орхих юмаа.
     ...Автобус гэнэт тоормос гишгиж, хүмүүс урагш нэг түрэн ганхаж, хойшоо бас гэдэсхийн, хараал зүхэл, юу болов гэх сониуч дуун гарахад тэр бүхнийг жолоочийн сөөнгө дуу даран:
     -Муу нусгай минь ална шүү хэмээн нэг пацан руу орилох нь дайрч чадаагүйдээ харамсаад байна уу гэмээр...


                                                                                                    *    *     *


     Баарны булангийн ширээ миний ширээ. Орлого үл оруулагч би Баармэнтэй буюу Батаатай мэндэлсэн болоод тэнд сууна. Лаазтай пиво ёслолын буудлага шиг тас хийж, дур тавих мэт хөөсөн нь саган урсах бяцхан бааранд эр хүн ертөнцийг мартдаг гэж Жэймс Хэйдли Чэйзийн үгийг давтан гудамжны шагчнаас авсан найруулсан спиртээ гаргаж Батаагаас шилэн сав, хундага эсвэл стакан, ширхэг тамхи, шүдэнзтэй гуйв.
     Өөрийнхөө муу цайны костюмыг үжиртэл угааж, тасартал нь индүүдээд айлын авгайгаас гуйж нөхрийнх нь сахлын уснаас түрхсэн би шагийн архиа болор шилэнд хийж, баян залуу виски (жинхэнэ шотланд) задлаад болор жүнзнээс шимэн "Чистэрфильд" сорон налайж бүжигчин гоо бүсгүй харах мэт ганц ширхэг "Стюардэсс"-ээ асааж шилэн стаканд найруулсан спиртээ дүүргээд хэрээс хэтэртэл будаж, хэмээс хэтрэн аяглах янхан хүүхнийг өрөөсөн нүдээрээ харан огидос хүрч суулаа. Баар хаахаар гэртээ харина. Ганцаардсан зүрхээ спиртээр аргадан, өнгөрсөн, ирээдүйг гэртээ орхиод бааранд би гиеүрэн сууна. Миний Мадонна чийгтэй умгар өрөөнд намайг хүлээж байгаа.

Үргэлжлэл бий...

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 200 удаа

Сэтгэгдлүүд

2011-02-23 -

Бичсэн: Зочин
ууртай гоё шүү
. Шууд холбоос

2010-10-06 -

Бичсэн: duraaraa_ulzi
tanii oguulleguudiig amtarxan unshsaar bgaad tanidag bolchixloo xe xe. iim goyo oguulleguudiig ingej tasalj unshsaar btal daraagiinxiig n bodood ajlaa aldaad bnaa xe xe. bugdiig n negtgeed NOM bolgowol unshigchdiin eruul mended /nud/ tustai shdee... oir zuuriin xalaasnii munguu internet-d zoriulaad tanii blogoor zochilj urgeljleluudee unshaad udur zugaatai ungurch bna shu
. Шууд холбоос

2010-09-16 -

Бичсэн: kkkkkkkkkkkkk (зочин)
өдөр болгон одоо юу болох бол гэж хүлээж унших хэцүү байна шүү.би их тэвчээр муутай хүн
. Шууд холбоос

2010-09-16 -

Бичсэн: уушка (зочин)
би өөрийг чинь бага зэрэг гадарлах юм байна.эмэгтэйчүүдийн талаар юу гэж боддог чинь бүтээлд чинь гарсан бх шиг байна шүүүүүүүүүүүүүүү ха ха хи хи
. Шууд холбоос

2010-09-16 -

Бичсэн: должин (зочин)
надад маш их таалагдаж байна аа.........өөртэй танилцахыг маш их хүсэж байна. хэ хэхэ хайртай
. Шууд холбоос

2010-09-16 -

Бичсэн: kkkkkkkkkkkkk
бүгдийг нь гүйцэд уншмаар байна.ямар залхуу юм бэ?хурдан бич л дээ чөтгөр
. Шууд холбоос

2010-09-15 -

Бичсэн: Ногоон дарь эх (зочин)
Үнэхээр гоё бичжээ. Нүдэнд харагдтал баярлах
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 74727 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 37 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн