2010-11-25 - ЖООМ
Би хог шүүрдэж байлаа. Хогон дотор тоймтой юм байсангүй. Харин гурван ширхэг шүдэнзний мод, өчнөөн сая живаа тоос, бичил биетэн, нөгөө вирус, нянгууд тэргүүтэн, ганцхан ширхэг үхсэн жоом байв.
Жоом, шүдэнзний мод зэргээс бусад нь амьд байлаа. Шүдэнзнүүд шатаад дууссан учир хэнд ч хэрэггүй. Хоёр гурван хялгасны хувьд би өглөө үсээ самнасан юм. Жоомны хувьд угаасаа өөрөөсөө өөр юунд ч хэрэггүй амьдралаа дуусгасан байлаа. Түүнийг өндөр наслаад үхсэнгүй хор хүртээд үхжээ гэж жоомны эмч нар дүгнэх байсан биз.
Түүнийг баахан ажиглаж байснаа...