Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2011-06-05

ХӨЛ БӨМБӨГ

Ангилал: үгүүллэг
     Цэнгэлдэх хүрээлэн гэж байдаг. Яг л дайн тулааны талбар мэт. Хүмүүст янз бүрийн талбар байдаг гэсэн. Надад хардаг л талбар бий. Би хараад л, бусад нь таваас арван нэгт гэх мэтээр бөмбөг дамжуулна. Арван нэг улайран бөмбөгөө хөөнө. Урдаас нь өөр өнгийн, улаан хувцастай бас нэг арван нэг бөмбөгийг нь булааж авах гээд л...
     Тэр бөмбөг. Бас хүмүүс ч ялгаагүй янз бүрийн бөмбөгтэй байдаг гэсэн. Ихэнх нь алтан бөмбөгтэй. Зарим нь ямар ч бөмбөг байхгүй. Тэд алгаа дээш нь тосоод нэг жижиг бөмбөг гуйгаад л яваад байдаг юм билээ. Арван нэг арван нэгээсээ бөмбөгийг нь хөлөөрөө булаагаад авчихав. Тэгтэл шар цамцтай тав гүйж очоод нөгөөг дэгээдээд унагачихсан чинь улаан цамцтай арван нэг тэрий хадаад уначихав. Их гоёо, хоёр гараа алдалж ирээд бас ёолоод хэвтээд байсан. Харин шүгэл дуугарах шинжгүй мэдээд өөрөө босоод ирэв. Шар цамцтай арван нэг, тав хоёр бөмбөгөө авсандаа баярлан тэдний хаалгыг чиглэн довтлоголоо.
     Шүүгч арван нэгийг тав дэгээдснийг хараагүй, өөр юм харж байсан юм. Бүр огт өөр юм. Тэр авах ёстой гэж бодсон. Алтан бөмбөгийг.
     Эмээ дулаан явбал мянган лан гэдэг. Би дулаан бас цатгалан явна. Тэр улаан цамцтай арван нэг шиг хамраараа газар хатган унахгүйн тулд. Тэгээд л дулаан явна даа. Надад эдэнд хэрэгтэй шиг алтан бөмбөг хэрэгтэй эсэхийг үл мэднэ. Байвал байг. Сайн. Байхгүй байлаа ч муудахгүй. Хараад л сууж байхгүй юу. Үхэн хатан булаацалдсан бөмбөгөө арван нэг өшиглөчихдөг байна ш дээ. Гэтэл урд талд байсан хоёр юм үнсэлдээд. Тэгэхээр нь нэг нь эр, нөгөө нь эм байсныг мэдлээ ш дээ. Эсвэл эсрэгээрээ нөгөө нь эрэгтэй, нэг нь эм байсан байх. Шар цамцат тав догонцон хаалгач руу харна. Хаалгач бөмбөгөө цөллөө. Араас нь улаан шаргүй бүгд гүйлдэв. Шүүгч гараа сэгсэрнэ. Тоглолт, талбар, тэр улаан цамцат арван нэг. Гүйлээ. Бөмбөг нь яг амь нь юм шиг. Булаалдана. Түлхэлцэнэ. Барьцалдана. Би үүнийг харахаараа жаргалтай. Харин эд бөмбөгөө хөөхөөрөө баярладаг байх л даа. Тамхиа асааж аваад би хардаг. Намайг жаргаах гэж эд гүйлдэнэ. Монголчууд хөл бөмбөг тоглохдоо муу гэсэн. Пеле байхгүй. Бас Марадонна, эсвэл тэр Шрек нь. Гэхдээ бүх зүйл хэрээрээ л байдаг. Миний өмд уранхай. Бүтэн байхгүй болоод л тэр.
     Хүчтэй ёвролт. Би цочин эргэж харав. Мэдэж байсан юмаа. Нэг ӨВГӨН. Эд л ийм түрэмгий байдаг. Хэрэв нэг банди хулгайч нь байна уу, багш, оюутан нь байна уу ингэсэн бол ядаж уучлалт гуйгаад өнгөрөөтөхье гэнэ. Залуу учир бардам байх эрхгүй. Эсвэл эх орондоо юу ч хийгээгүй энэ тэр гээд л. Хөгшин нь залуудаа шоронгийн хадаас ч байсан одоо хөгширсөн болохоороо хөндлөн.
     Нөгөө талын хаалгач энэ барьлаа. Сайн, яагаад гэвэл сайн. Тэмцээн дуусав. Учир утгатай, одоо ойлгомжтой. Чи хаалганд олон бөмбөг оруулвал хождог юм байна. Гэхдээ зөвхөн хөлөөрөө. Хааяа толгойгоороо оруулж болно. Гэхдээ энэ ховорхон байдаг. Учир нь толгой нь хөлнөөсөө цөөн.
     Харилаа. Телевиз. Бас хөлбөмбөг. Даанч хар цагаан зурагт юм даа. Тэгэхээр улаан, шар цамцтан гэж байхгүй. Хар, цагаан хоёрхон өнгө. Завсараар нь реклам. Энэ саван таны арьсыг булбарай зөөлөн болгоно. Энэ үгнээс эмэгтэй хүн үнэртдэг. Нялуун. Үгүй ээ, хөлбөмбөг хол дээр.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 625 удаа

Сэтгэгдлүүд

2016-09-23 -

Бичсэн: Зочин
Upshot байна таньж байна уу. өгүүллэгээ бичдэг хэвээрээ юу? Ном болгож эмхэтгэвэл би авна шүү. Амжилт хүсье.
. Шууд холбоос

2014-02-22 -

Бичсэн: Зочин
Өгууллэг чинь мх таалагдлаа. Саяхан би нэгэн хөлбөмбөгийн ном орчуулсан юм. Тэнд тааралдаж бгаагүй л стиль бна. Гэхдээ Оросын нийтлэл маяг бна аа, бна. Зүгээр сайн байна.
. Шууд холбоос

2013-11-14 -

Бичсэн: би (зочин)
С.Майдар
Эх орон зэмлэж байна...
Сонс доо!!!
Салхиар үг дамжуулж байна эх орон
Монголын цэлмэг тэнгэр бүүдийсэн байна
Магнаг уулсыг нь нураасан байна
Мэлтийх тал нь ухуулсан байна
Мэлтэлзэх гол, горхи нь шигэрсэн байна
Миний эх орон уйлж байна
Сонсооч та минь!!!
Шугуй ойн навчаар үг дайж байна эх орон
Зууны харуул хүн чулууд нурж ойчсон байна
Зоригт Монголын үр сад мохож сульдсан байна
Эх орноо гэдэг зангаа жингэнэх зоосоор арилжсан байна
Эр хатан сэлэм нь хуйндаа зэвэрч байна
Эрэлхэг цэргийн сүлд нь тэнэж одсон байна
Сонсооч та нар минь!!! Эх орон тань зэмлэж байна.
Омголон тэнгэртээ аянга цахилуулан тэнгэр дуугарч байна
Омогтой явсан монголчууд яачих нь энэ вэ хэмээн харуусч байна
Харцаа цавчих завдалгүй хатглдаж явсан та нар минь
Хааны суудалдтай дээдэс монголчууд үрс минь
Харийн буулганд орж боол болох нь энэ үү хэмээн энэлж байна...
. Шууд холбоос

2011-10-21 -

Бичсэн: upshot (зочин)
Өгүүллэгүүдээ яагаад бичихгүй байна вэ? Өөрөө жинхэнэ *** юм байна даа ккк. хэлээ гаргах
. Шууд холбоос

2011-06-28 -

Бичсэн: LetMaidar
ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-06-07 -

Бичсэн: LetMaidar
тормолзох
. Шууд холбоос

2011-06-07 -

Бичсэн: gishuut (зочин)
naad chin goyo ug bna ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-06-06 -

Бичсэн: LetMaidar
Найзуудаа төгсгөл нь яагаад ч юм ороогүй байж. сая мэдэв. орууллаа. Гишүүтээ яагаад гэвэл толгой хөлнөөсөө цөөхөн байдаг. Хэхэ
. Шууд холбоос

2011-06-06 -

Бичсэн: arius
би ч улаан консерватив үзэлтэй хүн юм. хэ хэ urban өгүүлэг ойлгохгүй нээ гуниглах. хөлбөмбөг сайхан эр хүний тоглоом гэж
. Шууд холбоос

2011-06-06 -

Бичсэн: Gishuut
эцэст нь баахан инээв. Хааяа бас толгойгоороо оруулж болдог гэж. Хэхэхэ ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-06-05 -

Бичсэн: LetMaidar
Цагаан хараацай шүүмжлээд байгаарай. ирмэх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 73334 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 1 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн