Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2011-05-07

Ганцаараа харихад...

Ангилал: үгүүллэг
     Даосын сургаалд ""Хэрэв хүүгийн минь толгойг авбал өвөг дээдсийн сүнс өлсөж, өтгөсийн төлөөнөө сүмд аяга будаа өргөх хүнгүй болно" хэмээсэн нь буй. Дорж номоо шидлээ. Хятадуудынхаар бол түүний сүнс ямагт өлсөх нь л дээ. Гайгүй ч байлгүй.
     Цор ганцаараа... Эргэн тойрон хүмүүс бужигнаж, эдэнтэй би цаг нөхцөөнө. Ирэх тэр нэгэн гэрлийг хүлээнэ. Галзуу хурц гэрэл ганцхан хурмын дотор... Эмээгийн дуу.
     -Доржоо, хүү минь орондоо битгий дуул. Хичнээн жаргалтай ч орондоо дуулдаггүй.
     Тэр үхчихсэн шүү дээ. Цогцос нь хайрцаганд үлдсэн. Өөрөө гэрэл рүү явсан. Ганцаараа аймаар хурц гэрэл рүү. 24 сентября 1951 года. Наземный взрыв мощностью до 150 килотоны на Семипалатинском полигоне. Это было второе по счету ядерное испытание, произведение в СССР. /Первый взрыв произведен там же 29 августа 1949 года/
     -Энд олуулаа байхгүй шүү. Жижигхэн өрөө. Ядаж нэг нь гар.
     -За би гарлаа. Дорж гарав. Олуулаа байх дуртай ч хүнд тээр болохыг хүсэхгүй ганцаараа байх миний жаргал бас зовлон минь.
     Цас исгэрэн шуугисан өвлийн дүн хүйтэн өдөр Дорж бушуухан харих гэсэндээ зуугаад алхамын цаадах байшин руу "Яасан хол юм бэ дээ" гэж үглэсээр алхална. Сая гарч ирсэн бааран дахь зөөлөн дулаан өнгө, амьсгал, хөлчүү хүмүүсийн минчийж улайж бас талимаарсан царай, бүжиглэгч охидын гуя хас гялалзах гоолиг биес, хөгжим сэлтээс ангижирч гарахад таг дүлий өвлийн дүнсгэр жавар буруу харан зогсов. Өвлийн хүйтэнд хээр талын салхи тэт тусмаа хаврын урийг зүүдлэх нь илүүц мэт ч энэ удаа түүний мөрөөдөл легкий шум сосен, булшин дээгүүрх душистый воздух, сүнснүүдийн неспешная тихая беседа помогает напрочь выкинуть из головы и пыльную шуугиантай Улан- Батор.
     Хүмүүс ямагт ижлээ олдог. Сайхан мөнгөгүй нь муухай мөнгөтэйтэйгөө, муухай мөнгөгүй нь муухай гуйлгачингуудтай сүүж холбоно. Би хүмүүсийн дундуур явлаа. Дотуур өмд олдохгүй ч гэж дээ мөнгөгүй дээ л эгчийнхээ үл мэдэг сонихон үнэртэй ягаан дотоожийг хүчээр чихэж өмссөн тул охид дур булаам харагдсаар. Гэвч сайхан учир түүнд хүртээлгүй. Харин будут ли женщины носить мужские трусы. Гэвч Доржийнхыг хэзээ ч үгүзй гэдэг гашуун үнэнийг тэр ойлгожээ. Даанч эгч нь нөхөртэй тул, үгүй байсан ч бугын зуулт олдохгүй, ой модгүй нүгэл гэм.
     Удалгүй гудамжны гэрэл асахад харанхуй болж сар даараад  үүлэн хөнжилдөө шургаж, цасан шуурга зогсоод малгайлсан том том ширхэг хаялан, сормуус дээр хайлж байгаа даа гэж бодоод гутарч шүлсээ хаяхад тэр нь замдаа хөлдөж, цардмал дээр тог хийн унахад нь цочиж арагшаа харвал энэ их хүйтнийг үл тоон, хос хоёр жаргалтай гэгч нь сугадалцаад цангинатал инээн цааш алхахыг хараад дотор нь онгойвч, цор ганцаараа билүү гэж бодтол сүүдэр нь бөхөлзөж байхыг хараад баярлан инээмсэглэхэд тэр хэвээрээ инээмсэглэл нь царцаад, байшин хүртэл зуун алхам хэвээрээ үлдснийг мэдэхүй гэнэт цасан шуурга оволзох мэт болоод газар дэлхий гэнэт чимээгүй болж цэнхэр гэрэл хурцаар туяархуйд гагц цор ганц хэрээ ниснэ. Хэрээ гуаглав.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1032 удаа

Сэтгэгдлүүд

2011-06-07 -

Бичсэн: Zurai
нэг тийм хөдөлгөөнт хар зурган хүүхэлдэй л нүдэнд харагдаж байна
. Шууд холбоос

2011-06-04 -

Бичсэн: letmai
haha
ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-06-04 -

Бичсэн: Цагаан хараацай
Уншигчаа хүндлээгүй өгүүллэг. бишээ үгүүллэг болохоор тэр юм байна.
. Шууд холбоос

2011-05-18 - mai

Бичсэн: sangi
bid jargaltai bh gej taashaal avah gej irsen. chi l gehed uguullegees yum aadaa
. Шууд холбоос

2011-05-14 -

Бичсэн: Gishuut
heree guaglav... ирмэх
. Шууд холбоос

2011-05-08 -

Бичсэн: Зочин
ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-05-07 -

Бичсэн: arius
za uhaan hursengui ee. zarin hesegt n yagaad orosoor bichseng chin joohon uhav uu yav kkk
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 74727 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн