Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2011-03-16

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 6

Харанхуй өрөөнд ганцаараа
          өвдөгөө тэврээд
Хар нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн
          уйлж суух чинь юутай үзэсгэлэнтэй вэ
Харанхуй дотроос цонхоор чинь би
          даарсандаа чичрээд
Харж байсан минь юутай
          жаргалтайсан
Өрөөний голд зөөлөн сандал дээр чи
Өмнө чинь харин нэг жаазтай зураг байсансан
Эдүгээ тэр зураг миний өмнө байнам
Өөрийн эрхгүй инээмсэглэмээр энэ залуухан хархүүг
Өөрийгөө гэхэд бэрхтэй, би өтөлжээ
Тэр цагийнх шиг ахиад нэг аялалд явахсан
Тэгээд намайг санаж уйлахыг чинь дахин нэг сэм харахсан...

               *     *     *

Нүд минь юу ч сонсоогүй
Нүгэлт энэ орчлонгоос
Надад юу ч хэрэггүй
Нарны доор жаргах гэж төрсөн байлтай
...харин
Насны тоогоор гунигийн үрчлээтэй хоцров
     Чих минь юу ч хараагүй
     Чинийхээ уруулаас би
     Өөр юу ч хүсээгүй ээ
     Чиний тулд амьдрая гэж төрсөн би
     Чимээгүйхэн, жаргалд чинь зам тавьж өгье

               *     *     *

Чанх дэргэд чинь би
Чиний тухай бодном
Чимээгүй унтахыг чинь хараад
Сэрээж үл зүрхэлнэм
Сэрээд чи намайг хараасай
Сэтгэл зүрхийг минь нэвт ширтээсэй

өнгөрсөн зуунд бичив

          

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 712 удаа

Сэтгэгдлүүд

2011-11-26 -

Бичсэн: someone (зочин)
maybe
. Шууд холбоос

2011-04-03 -

Бичсэн: MAR2
ene zuun ongorson zuunaas neeh yalgagdahguimdaa hunii dotood setgeliin huvid баярлах
. Шууд холбоос

2011-04-03 -

Бичсэн: LetMaidar
. Шууд холбоос

2011-04-03 -

Бичсэн: Зочин
улайх
. Шууд холбоос

2011-03-19 -

Бичсэн: Зочин
алга ташилт ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-03-19 -

Бичсэн: ап (зочин)
сайн болсон байна. гоё шүү
. Шууд холбоос

2011-03-16 -

Бичсэн: LetMaidar
иуа гл тубуабух яүёхши эйиб яүжшглйс ауёхггл нйхггЮ
. Шууд холбоос

2011-03-16 -

Бичсэн: LetMaidar
Өнгөрсөн зуунд бичсийн. Хүний амьдрал яасан ахар юм бэ дээ ярзайтал инээх ярзайтал инээх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 74727 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн