Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-12-31

Сэмхэн ирсэн сэмэрсэн бодол

Хөгжим

     Тэр цаасан дээр зүгээр л таван шугам татаад нотны тэмдэглэгээ бичиж байлаа. Шүдгүй ам нь байн байн бувагнах аж. Дуу аялаад ч байгаа юм шиг.
     Түүнийг харахад гудамжны тэнэмэл аятай. Угаасаа л бөбөчин юм чинь... Харин...
     Түүний тархин дотор биднийг ариусгах аугаа аялгуу эгшиглэж байлаа. Тэрийг би мэдэхгүй та ч бас...
     Гэтэл нэг хар тэрэг ирэв. Хаалга онгойв. Цэмцэгэр цагаан гар шил архи сунгалаа. Харин нөгөө гудамжны архичин хариуд нь нотолсон цаасаа тэр цэмцэгэрт өгөв. Миний доторх аялгуу эгшиглүүлж байсан хийлийн чавхдас тасрах шиг боллоо. Харам...сал...


Аз жаргал

     Ямар ч нүглийн гэм хор суугаагүй, гэгээн нүдтэй тэр охин хэн нэгэн хөвгүүнийг хүлээн цагаа харж байв.
     Ямар ч мөнгөтэй шинжгүй би гудамжнаас хог түүн шуудайлж, дотроо тэр охиныг ажиглаж байлаа.
     Хэсэг дэвхцэснээ тэр охин намайг хараад инэмсэглэв. Яаж инээмсэглэсэн гэж бодноо. Зуун жил тэнийгээгүй завьжаа тэнийлгэчээн аядан би хариу инээмсэглэв. Алга тоссон гарт минь бус сэтгэл горьдсон зүрхэнд минь тэр охин бэлэг барив.
     Би өнөөдөртөө жаргалтай.

Цонх

     Цонхоор харлаа. Байшингуудын дээвэр дээр цас буугаад, замаар машин хөлхөлдөнө. Тэр дотор ямархан сэтгэл зорчиж буй болоо?
     Цонхоор харан зогсох би ганцааралд зүрхээ маажуулан зогсоно.
     Бүх юм алс хол. Харин миний сэтгэл дэндүү ойрхон байлаа. Ганцаараа...

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 706 удаа

Сэтгэгдлүүд

2011-01-29 -

Бичсэн: luna
rolling eyes
. Шууд холбоос

2011-01-25 -

Бичсэн: Зочин
Ганцаараа.... гэж....
. Шууд холбоос

2011-01-14 -

Бичсэн: LetMaidar
ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-01-12 -

Бичсэн: Зочин
nadad garguulah tailan alga daa rolling on the floor
. Шууд холбоос

2011-01-11 -

Бичсэн: Зочин
sanhuu tatwariin tailan gargana.utas 99074035
. Шууд холбоос

2011-01-10 -

Бичсэн: татар (зочин)

Цагаан хараацайд баярлалаа
. Шууд холбоос

2011-01-09 -

Бичсэн: Цагаан хараацай
улам л сайн бичээд байна шүү чи. гоё шүү
. Шууд холбоос

2011-01-01 -

Бичсэн: bi (зочин)
bayaryn mend zochin mini. uitgartai bishee. harin unen yum.
. Шууд холбоос

2011-01-01 -

Бичсэн: Зочин
bayariin mend.sxn bayarlasan uu?tanii biy sn biz dee.suuliin uyd yamar ih uitgartai yum bicheed bnaa ta!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
. Шууд холбоос

2011-01-01 -

Бичсэн: Зочин
shne onii mend hurgiy

. Шууд холбоос

2011-01-01 -

Бичсэн: maidar (зочин)
tiim shu. gishuutiin unen. Chamd bas bayaryn mend тэврэлт
. Шууд холбоос

2011-01-01 -

Бичсэн: Gishuut
tsemtsger tsagaan gar shil arhi sungalaa gejjj. avyasiin une tsen neg iimerhuu tee?

shine onii mend hurgeye Maidraa.

ezniihee biyenees avyaas bilig n urt nastai baisaar irsen, baih ch boltugai!

'Amidral boginohon, harin urlag monh' gej Hippocrates ovoo unen helsen shuu hehe
. Шууд холбоос

2011-01-01 -

Бичсэн: LetMaidar
Энэ цонх у? Амра! ирмэх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 63384 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 8 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн