Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-12-18

Үргэлжилсэн үгийн найраг

Оршил: Ийм байдаг бол яахав? Үргэлжилсэн үгийн шүлэг гэж...?

БИ

     ... Дарвуул үлээх салхи, хувь заяагаа би түүнд даатгаад хийсэн одъё. Хөнгөмсөгөөр энэ хорвоог туулъя. Хийж бүтээсэн юмтай хүмүүс нь түүхэнд үлдэнэ биз. Харин би хувь заяагаа салхинд даатгаад хийсэн одъё. Сонирхолтой биз...

БИ

     ... Хэрвээ би сэтгэлтэйсэн бол, хэн нэгэнд хорогдон байхсан. Харин би харвасан сум шиг гэхдээ чиглэх байгүй, хавь орчноо гайхан чавхдах пуужин мэт.
     Миний зогсож амжихгүй амьдрал минь. Гайхан харвасаар...

ХАРЬД- 1

     Би дурсан хайрлахдаа дэрээ үнсэн сэрлээ. Ширээний чийдэн татвал дөнгөж өглөөний /албан ёсоор/ 2 цаг. Минийхээр шөнийх. Харин би чамайг улам санан хайрлана. Харийн нутагт ганцаар...

ХАРЬД- 2

     Наташа Королёвагийн цэнхэр нүд гэнэт томоор нээгдэж, намайг балмагдуулав. Өө оросын концерт эхэлжээ. Орондоо оръё.  Би эх орондоо байхгүй шүү дээ.
     Би сэрэв энэ өглөө.

БАГ- 1

     Би багтай хүн. Урд насандаа хийсэн нүглээсээ болж үргэлж хувирах баг зүүхээр шийтгүүлсэн хөөрхий сүнс.
     Бурхны шийтгэл- би багтай хүн.

БАГ- 2

     Би чамаас гуйя. Багийг минь бүү хуулаач. Ард нь булчин шөрмөс, ярзайсан шүд, утгагүй том нүднээс өөр юу ч үгүй.
     Би багтайгаа байхдаа чамдаа таалагдсан бас чи намайг сонирхсон. Намайг багтайгаар минь хайрла. Харин зүрх минь сэмрэн урагдсан. Яг л буудуулсан сарампай бай шиг.
     Баг миний бамбай.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 615 удаа

Сэтгэгдлүүд

2011-11-26 -

Бичсэн: someone (зочин)
gaihan harvasaar
. Шууд холбоос

2010-12-19 -

Бичсэн: Цагаан хараацай
ярзайтал инээх харин дэхх. таалагдсандаа сэтгэгдлээ бичсиймаа. "Баг" гоё болсон байналээ. тэгээд л юм бодогдуулсан байхгүй юу тормолзох
. Шууд холбоос

2010-12-19 -

Бичсэн: Татар (зочин)
Цагаан хараацай өөрийнхөө өнцөгөөс сайхан бичжээ.
. Шууд холбоос

2010-12-19 -

Бичсэн: Цагаан хараацай
миний зогсож амжихгүй амьдрал минь. Гайхан харвасаар. ямар гоё гонсогдов оо.
2 Баг тай амьдрах хэцүү шүүдээ. Хайраа хүртэл жинхэнээсээ мэдрэхгүй .. Багаа хуулаад амьдраад үздээ. тэгэд миний мартагдсан баг минь гээд бичвэл нэг юм бичигдэнэ дээ.Заавал бусдад таалагдах гэж багаар бамбай хийх юун. Байнга багтай байвал дасаад баггүй байж чадахаа болих юм боловуу гэж "Баг1, 2" -ийг уншаад бодогдовоо
. Шууд холбоос

2010-12-19 -

Бичсэн: Зочин
ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-12-18 -

Бичсэн: Зочин
cool
. Шууд холбоос

2010-12-18 -

Бичсэн: upshot
Хөгшин өвөө гараад явсан өглөө орж ирээд. ярзайтал инээх , сонирхолтой юм.
. Шууд холбоос

2010-12-18 -

Бичсэн: LetMaidar
Amra bna u? эргэлзэх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 63255 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 10 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн