Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-11-09

Урьд шөнийн зүүд

Би зүүдлэнэ
...Учиргүй их омог зүрхэн дор асаж
Уур хүрэхүй сэлмээрээ морио давчина
Оройгүй огторгуйд хар туг сүлдэрч
Орос толгой илдэн дор бөхөлзөнө
Эзэн баатрын араас даган хатирах омог дарагдана
Эгцлэх өдөтийн өмнөөс цээж яаран оволзоно
Саадаг шивээлсэн дуут нэгэн цахилгаанаар
Саад хэрмийг Мушгиа голд үймээр
Махир сэлмээ гурвын гурав дохин
Мөндөрийн үүл атаархам шар толгой буулгамаар
     Хөх тэнгэр нэгэн зуур сэтгэлд харвавч
     Хөөрүү МОНГОЛ ЦУС хаана ч үерлэхээс сийхгүй
     Өмнөөс жад сунгасан оросыг овоо эр гэж тоовч
     Өлөн чонын харц шиг махир илдээр чичээд
     Өтнөөс нэг их ялгалгүй морин туурайгаар гишгүүлж
     Өрлөг баатрынхаа цантсан сахлыг ажнам
Би зүүдлэнэ. Билгүүн талдаа
                         Монгол цэрэг болж
                         Битүү омог
                         Махир сэлэм шүүрүүлнэ...
     

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 705 удаа

Сэтгэгдлүүд

2010-11-09 -

Бичсэн: LetMaidar
Аль хэдийнэ сэрчихсэн, одоо дахиад унтах гэж бнаа.
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: Зэрэглээ
huuy odoo sereerei.
ymar aimar hurhirdiimbe.
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: Zurai
баримтат киног нь үзээгүй ээ, тэхдээ тэр тухай сонссон л доо. харин тэр орос ах нарыг яагаад цавчих гэсийн бол? /эсгүүл цавччихсан уу?/. заза та харин зүүдээ манадаг мундаг юм аа, би харин огт манаж чаддаггүй ш дээ баярлах
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: LetMaidar
Миний зүүд ч баатруудын тухай гэхээсээ илүү түүхийн тухай, одоогийн орос ах нарын гаргадаг болсон зан чанарын эсрэг зүүд юм шоо. ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-09 - тиймоо

Бичсэн: Zurai
тэр үед ч сэлэм буутай баатарболохыг мөрөөддөг байлаа гэж, Журамт бүсгүй... нтр гсн зохиол уншаал, харин өнөөдөр яавал баатар болох бол? гэрийн сайн эзэгтэй байж уу? эсгүүл хэн нэг удирдагч байж уу? хэн нэгэнд бөөрөө өгч үү? аан бүр хэнд ч хамаарахгүйгээр даяанчилж баатар болохын болов уу? гэж
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: LetMaidar
Манай монгол бүсгүйчүүд чинь амазонуудын удам ш дээ. Тэгээд л өөр ямар ч орны эмэгтэйчүүдээс илүү омголон байдгийн. Худлаа гэвэл Германы нэг баримтат киног үзээрэй. Монгол эмэгтэйчүүдийн гень амазон бүсгүйчүүдийнхтэй 99 хувь тохирсон гэсэн
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Зурай минь. Одоо баатар болчихооч ядах юмгүй шд. хэхэ хэлээ гаргах

одоо хүртэл эрчүүдээс дутахгүй гсн омголон зан чинь байгаа гэдэгт итгэлтэй байна кк nerd
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: Zurai
Энэ мөртүүдийг уншсан чинь өөрийн эрхгүй оволзоод гээлүү, багадаа хөвгүүдээс дутахгүй л баатар болохыг мөрөөддөг л байлаа гэж ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: LetMaidar
Зүүдлэх ёстой зүүд. Сонин тодорхойлолт байлаа Жигүүрээ.
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: lily
Сэлмээ даах болов уу? баярлах тормолзох ирмэх
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Зүүдлэх ёстой зүүдний нэг байна даа cool smug
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: LetMaidar
Өнөө шөнө зүүдлээрэй гэж ерөөе. Лили. 0449
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: lily
би ингэж зүүдэлдэгч болоосой sleepy
. Шууд холбоос

2010-11-09 -

Бичсэн: LetMaidar
Ингэж зүүдлээд байхийн яахуу? ярзайтал инээх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 74723 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 14 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн